
Ханхүү Уиллиам гэргийгээ амаржих үед нь хамт байсан гэнэ. Ханхүү Жорж болон гүнж Шарлотт нар дүүгээ харах гэж аавын хамтаар үдээс хойш Гэгээн Мэригийн эмнэлэгт хүрэлцэн иржээ.

Оройн 18:00 цагийн үед Кэмбрижийн гүн Уиллиам болон гүнгийн авхай Кэтрин нар эмнэлгийн гадаа гарч, гэр бүлийн шинэхэн гишүүнээ цугласан олонд харуулсан байна.
Удалгүй тэд дөнгөж төрсөн нярайгаа хүүхдийн зориулалтын суудалд хэвтүүлэн эмнэлгээс гарч ирсэн ба машиндаа суухаасаа өмнө ханхүү Уиллиам маш баяртай байна хэмээн гурван хуруугаа гозойлгон, “Гурав дахин их санаа зовох боллоо.” хэмээн хошигножээ.

Тэрээр эмнэлгийн гадна цугларсан олонд хандан, “Энэ удаа бид та бүхнийг удаан хүлээлгэсэнгүй.” гэжээ.

Кэнсингтоны ордноос шинээр төрсөн ханхүүгийн нэрийг удахгүй зарлахаа мэдэгдсэн ба Артур, Альберт, Фредерик, Жэймс болон Филипп гэсэн нэрнүүдээс өгөх магадлал өндөр хэмээн британичууд үзэж байна.

