Хятадын Тяньжиний чөлөөт худалдааны туршилтын бүс 3 жилийнхээ амжилтын үзүүлэлтийг гадаадад хандан зарлалаа. Тяньжиний чөлөөт худалдааны туршилтын бүс 3 жилийн турш өөрчлөлт, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн үр дүнд илэрхий амжилт гаргаж, ялангуяа Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг муж хотын зохицонгуй хөгжлийг дэмжих талаар баялаг үр дүнд хүрсэн байна.
Бүртгэлээс үзвэл, Тяньжиний чөлөөт худалдааны бүсэд шинээр нэмэгдсэн Бээжин, Тяньжин, Хэбэйгийн зах зээлийн оролцогчид 50-иас илүү хувийг эзэлж, Жүншинь буюу CITIC корпорац, Хятадын Төмөр замын барилгын корпорац, Хятадын Фаньхай зэрэг төрийн өмчийн аж ахуйн нэгж түрээслүүлэх, тээвэрлэлт, ложистикийн хүчин чадал бүхий төв байгуулсан байна.
Бээжин, Тяньжин, Хэбэйгийн далайн чухал гарцын хувьд Тяньжиний чөлөөт худалдааны бүс гаалийн бүртгэлийн интегралчлалын бүтээн байгуулалтын талаар чухал их ахиц гаргасан юм. Мөн Бээжин, Тяньжин, Хэбэйд гаалийн бүртгэлийн интегралчлалын өөрчлөлтийг хэрэгжүүлснээр, Бээжин, Хэбэйгийнн аж ахуйн нэгжийн Тяньжинь боомтоор нэвтрэх хугацааг 3 хоногоор богиносгож чадсан байна.
