solongonews
Оны эхний хагаст шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтын цар хүрээ шинэ дээд цэгтээ хүрэв
2022-07-19 22:33
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны ерөнхий инженер Тянь Юйлүн 19-ний өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл цар тахлын тархалт зэрэг олон бэрхшээлийг даван туулж тогтвортой, хурдацтай хөгжилд хүрсэн байна.

   Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны ерөнхий инженер Тянь Юйлүн 19-ний өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл цар тахлын тархалт зэрэг олон бэрхшээлийг даван туулж тогтвортой, хурдацтай хөгжилд хүрсэн байна. Оны эхний хагаст шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 2.661 сая, борлуулалт 2.6 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 дахин өсч, зах зээлд нэвтрэх түвшин 21.6 хувьтай байна гэжээ.

  Тянь Юйлүн:

- Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтын цар хүрээ шинэ дээд цэгтээ хүрсний зэрэгцээ технологийн шинэчлэл нь ахиц дэвшил гаргасан юм. Лидар, дотоодын чипүүд, тээврийн хэрэгсэлд суурилуулсан үндсэн тооцоолох платформуудыг машны самбар дээрх хэрэглээнд ашигласан бөгөөд бөөнөөр үйлдвэрлэсэн гурвалсан батерейны эрчим хүчний нягтрал дэлхийн хамгийн өндөр 300 Вт.ц/кг хүрсэн байна. Үүний зэрэгцээ оны эхний хагаст 1.3 сая цэнэглэх, солих байгууламж шинээр баригдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.8 дахин өссөн үзүүлэлт юм. Бүх Хятадын хэмжээнд нийт 10 мянга гаруй цахилгаан батерейг дахин боловсруулах үйлчилгээний цэг байгуулж, туслах системийг сайжруулах ажлыг эрчимжүүлсэн байна гэж хэллээ.

Тэрээр мөн:

- Шинэ эрчим хүчний автомашины хэрэглээг тогтворжуулж, өргөтгөх нь автомашины үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах үр дүнтэй арга юм. Шинэ эрчим хүчний автомашин худалдан авах татвараас чөлөөлөх хугацааг сунгах асуудлыг Үйлдвэр, мэдээллийн технологийн яам холбогдох газруудтай хамтран идэвхтэй судалж байна гэж хэлэв.

Мөн Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам холбогдох газруудтай хамтран шинэ эрчим хүчний автомашины аюулгүй байдлын техникийн стандартыг тасралтгүй сайжруулж, цахилгаан батерейны дулааны дохиолол, аюулгүй байдлын хамгаалалт, бага температурт дасан зохицох зэрэг үзүүлэлтүүдийг сайжруулж, цахилгаанжуулалт, ухаалаг сүлжээний технологийг нэгтгэх хөгжүүлэхийг дэмжих болно.

Тянь Юйлүн:

- Дараагийн алхамд автомашины чипс, түүхий эдийн нийлүүлэлт, үнийг баталгаажуулж, чанартай хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлэхэд шаардлага хангасан газруудыг урамшуулах, шинэ эрчим хүчний автомашинуудыг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, төрийн салбарыг иж бүрэн цахилгаанжуулах туршилтын хотуудыг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, цэнэглэх, солих байгууламж барих ажлыг эрчимжүүлэн, мэдээлэл солилцох, нэгдсэн тооцоог дэмжих юм гэж илэрхийллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл