solongonews
Ядуурлаас ангижирч, баяжих замаар замнана
2017-05-23 17:29
Ядуурлаас ангижирч, баяжих замаар замнана.

Сүүлийн өдрүүдэд Үндэс гуайнх маш их баяртай байна. Хоёрхон сарын дараа тэднийх бүх гэрээрээ хөл хөдөлгөөнтэй хотод нүүж, шинэ байранд суух болжээ. 5 дугаар сарын 20-ны үдээс хойш оройн хоолны дараа Үндэс гуай хуучин байшингаа хэд эргэж, салж ядсан байдалтай дахин дахин ажиглана. 40 жилийн нүүр үзсэн энэхүү хуучин байшин нь тэдний нэг гэр бүлийн баяр жаргалыг тэмдэглэсээр ирсэн болохоор Үндэс гуай энэ гэрээс салж ядах нь ч аргагүй билээ.

Надтай ярилцах зуур Үндэс:

- Би энэ хоёр өдөр хот орж, удахгүй нүүж орох шинэ байраа сайн харлаа. Гэгээ татсан уужуу сайхан байр байсан. 78 хавтгай дөрвөлжин метр байрыг би хувиасаа зөвхөн 30 мянган юань гаргаж, бусад 120 мянган юанийг нь Засгийн газраас нөхөж өгсөн. Миний эмэг ээж 80 гарсан хүн. Хэрвээ ядуурлыг бууруулах төсөл байсангүй бол эмэг минь ийм сайн амьдралыг энэ насандаа эдэлж чадахгүй байх гэж сэтгэл догдлон ярьж байлаа.

Үндэс дөрвөн үеэрээ долуулаа нэг гэрт амьдарч байв. Аав нь мэдрэлийн өвчтэй, ээж нь дүлий хөгжлийн бэрхшээлтэй хүн, настай эмэг ээж нь асрамж хэрэгтэй. Сургуульд сууж байгаа дүү болон охины сургалтын төлбөр н ь өндөр. Гэрийн хүмүүсийн өдөр тутмын амьдрал бүгд түүний эхнэрийн халамжийн мөнгөнд түшиглэнэ. Гэрээрээ цорын ганц орлого олдог хүн нь Үндэс ганцаараа байлаа. Үндэсийн хэлж буйгаар, гадуур явж аар саар ажил хийгээд олсон жаахан орлого нь нэг гэр бүлийн амьдралдаа хүрэхтэй хүрэхгүйтэй зүдүү ядуу байжээ.

2016 онд Улаанхот бүх аймгаараа ядуурлаас ангижрах зорилтыг биелүүлэхээр тогтсоноор Үндэс гуайнх ч бусад ядуу өрхийн адил ядуурлаас салж баяжих зам зүг тэмүүлжээ.

Үндэс гэртээ долуулаа байсан ч тэдний гэрийн хананд наасан ядуу өрхийн карт дээр харин зургаан хүний нэр бичиж байлаа. Энэ ямар учиртай вэ?

Ялалт суурингийн дэд дарга Ли Хайбүө:

- Ядуурлыг бууруулах судалгаа хийхэд хөдөө тосгоны иргэдийн өрх амын дансаар ялгасан юм. Үндэсийн эхнэрийн өрх амын данс нь өөр газарт байгаа болохоор энэ тоонд ороогүй гэж тайлбарлана. Мөн тэрээр хэлэхдээ, ядуурлыг бууруулах судалгаа хийх нь ядуурлыг бууруулах ажлын эхний гогцоо болно. Эхний гогцоо нь буруутвал дараагийн гогцоо нь буруутна. Энэ нь төрийн бодлогын хэрэгжилтэд нөлөөлөхөөр барахгүй олон тогтворгүй асуудлыг авч ирнэ.

Өнгөрсөн жил Улаанхот ядуурлыг бууруулах зорилтын үүргээ төгс амжилттай биелүүлжээ. Ядуурлыг бууруулах стандартаар 31 гол ядуу хүндрэлтэй баг тосгон өндөр стандартаар ядуурлаас ухран гарч, 2447 өрх, 4976 иргэн ядуурлаас салжээ.

Ядуурлыг бууруулах явцад Улаанхот ядуурлыг бууруулах арга барил, ядуурлыг бууруулах төслийг сонгох эрхийг ядуу өрхөд тушааж, ядуу өрхийн оролцох хэмжээг дээшлүүлжээ. Тус газар орны аж үйлдвэрийн хөгжлийн байдал ба ядуу өрхийн бодит хэрэгцээг үндэслэж, 27 төрлийн аж үйлдвэрийн сонголт тогтоож, ядуу өрхөөр ядуурлаас салах аж үйлдвэрийг сонгуулж, хамгийн өндөртөө ядуу хүн ам бүрд 150 мянган юанийн нөхвөр мөнгө өгч байна. Үндэс шиг ингэж аж үйлдвэрийг сонгож ядуурлаас салсан. Гэвч хөдөлмөр хүчгүй ядуу өрхийг Улаанхот нь эд хөрөнгөөс ашиг хүртэх хэлбэрээр ядуурлаас салгаж, хэсэг ядуу өрх нь аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах нөхвөрийн мөнгөөрөө аж ахуйн нэгж буюу хоршоонд хувь оруулж ашиг хүртэж байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл