5G-ийн суурь станц 961 мянгыг давав
2021-07-19 10:25
5G-ийн суурь станц 961 мянгыг давав.
Хятадын 5G-ийн суурь станц 961 мянгад хүрсэн бөгөөд өнөөдрийг болоход Хятадын бүх бүс нутгийн мужийн түвшнээс дээш хотуудыг хамарсан гэж Хятадын Үйлдвэр, Мэдээллийн Технологийн Яамнаас 18-ны өдөр хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн байна. Мөн 5G гар утасны терминалын хэрэглэгчид 365 саяд хүрч, “5G+Аж үйлдвэрийн интернэт”-ийн хэрэглээний зах зээл үргэлжлэн тэлэн хөгжсөөр байна гэжээ.
Нэмж дурдахад Хятад улс эдийн засгийн 20 гаруй гол салбаруудыг хамарсан 1600 шахам "5G + аж үйлдвэрийн интернэт" төслийг нэгэнт байгуулж,бодит эдийн засгийн дижиталчлал, сүлжээ, ухаалаг өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Зохиогч: ЛИ ПЭНДА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews
Дэлгэрэнгүй үзэх
