solongonews
Бохир усны цооногийг цэцэрлэгт хүрээлэн болгон хувиргасан нь
2018-09-23 20:57
Хятадын Хэбэй мужийн Заочян шяний Хойд нуурын цэцэрлэгт хүрээлэн нь урьд нь олон жилийн турш бохир ус хаях цооног байжээ.

Харин одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оноос эхлэн цооногийн газрын гадарга, усны систем гэх мэт байгалийн шинж байдлыг үндэслэн аль болохоор урьдын байдлаар нь хадгалахаар зорьсон байна. Ийн бохир усны цооног байсан газарт жуулчдыг татах газар байгуулж, усны системийн холболт, бичил топограф, үзэмж бүхий суулгац суулгах гэх мэт олон арга хэмжээ авчээ. Ийнхүү эко цэцэрлэгт хүрээлэн байгуулагдан, ногоон байгууламж 76.64 хувьд хүрч, хүмүүсийн амарч, зугаалдаг газар болсон байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл