12 дугаар сарын 4-нд Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн харьяа Улаанмөчирийн урлагийн чуулгынхан Өвөр Монголын Улаанмөчирийн урлагийн чуулгатай хамтран “Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг” гэх Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн ойн баярын содон сайхан бүтээлийн тоглолт Өвөр Монголын Улаан театрт болж өнгөрсөн.
Тоглолтод Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн харьяа Улаанмөчирийн урлагийн чуулга болон Сөнид баруун хошууг хамарсан Өвөр Монголын 21 Улаанмөчирийн 250 гаруй уран бүтээлч оролцож, Улаанмөчирийн эгнээний бүхий л дүр төрхийг харуулснаар өвөрмөц болов. Дуулалт бүжиг “Бид тал нутгийн хөнгөн морьт цэрэг”, “Малчин түмэн эв хамт намаа магтан дуулна” дуу, “Саалийн архиа Мао тэргүүлэгчдээ өргөе” гоцлол бүжиг зэрэг 20 гаруй гайхалтай уран бүтээл нь үзэгч олонд таашаагдаж, халуун алга ташилт тасрахгүй байлаа. Тоглолт Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн туршид зохион бүтээж, одоог болтол уламжлагдан дуулагдаж байгаа бүтээлүүд багтсан бөгөөд хэдэн үеийн Улаанмөчирийн уран бүтээлчдийн ажил амьдралыг дурсан эргэцүүлжээ.
Хөдөө орон нутагт үндэслэж амьдралын шимтэй хөрсөнд зохиож бүтээн ард түмэнд үйлчлэх нь Улаанмөчирийн өөрчлөгдөшгүй зорилт болно.

Уран бүтээлчид

“Малчны романтик аялгуу” бүжиг

“Миний хайртай хувис хөгжмөө хөгжимдөнө” гурван хүний дуу

“Цэнхэр тэнгэрийн найраг” бүжиг

“Гал залуу нас” бүжиг

“Саалийн архиа Мао тэргүүлэгчдээ өргөе”

“Монгол морь” бүжиг
