solongonews
Хятадын автомат жолоодлоготой авто машин Францад зөвшөөрөл авлаа
2021-01-06 16:26
Хятадын автомат жолоодлоготой авто машин Франц улсад зөвшөөрөл авлаа.

Жүн Чэ Ши Дай цахилгаан авто машины ХХК 5-нд мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, тус компанийн үйлдвэрлэсэн 12 метрийн автомат жолоодлоготой авто машин сүүлийн үе Францын нийслэл Парис хотын зам дээр амжилттай туршилт хийлээ. Энэ бол Францын анхдагч 12 метрийн автомат жолоодлоготой авто машин нээлттэй замд зорчих зөвшөөрөл авч байгаа болно. Үүний зэрэгцээ Хятадын автомат жолоодлоготой авто машин анх удаагаа Францад орж байгаа болно.

Тус компанийн охин компани автомат жолоодлоготой системийн техникийн газрын хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, Франц улсад туршин ажиллуулж буй 12 метрийн автомат жолоодлоготой авто машин маань ухаалаг жолоодлого, ухаалаг интернэт холбоонд түшиглэж, хүн, машин, замын мэдээллийг хөдөлгөөнт байдалд солилцож, замын аюулгүй байдлыг баталж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлж буй юм гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл