solongonews
Хятад улс нийт давхардсан тоогоор 9 сая гаруй хүнд вакцин тариад байна
2021-01-15 08:40
Хятад улс нийт давхардсан тоогоор 9 сая гаруй хүнд вакцин тариад байна

    Эрхэм уншигчид та бүхний амрыг эрье. 2021 он гарснаас хойш дэлхий дахины цар тахалтай тэмцэх ажилд гарсан нэг томоохон ахиц бол цар тахлаас сэргийлэх вакцин мэндэлж, улс орнууд иргэдээ вакцинжуулаад эхэлсэн явдал юм. Та бүхэнд ойрын хөрш болох Хятад улсын  вакцинжуулах ажил ямар шатандаа явж буй талаар танилцуулъя.

Хятадын үндэсний Эрүүл мэндийн хорооны дэд дарга, Төрийн зөвлөлийн нэгдсэн сэргийлэлт хамгаалалтын механизмын шинжлэх ухааны судалгаа болон вакцин судлан бүтээх тусгай багийн хариуцлагатай албаны хүн Зен Ишинь саяхан Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд:

- Өнгөрсөн жилийн 12-р сарын 15-наас эхэлж Хятад улс гол бүлэг хүмүүст вакцин тарих ажлыг хийсэн юм. Өдгөөг хүртэл Хятадын гол бүлэг  хүмүүст давхардсан тоогоор 7 сая 500 мянган вакцин тарьж, үүнээс өмнө  өндөр эрсдэлтэй хүмүүст хийсэн давхацсан тоогоор 1 сая 600 мянган удаагийн вакцинжуулалтыг нэмбэл Хятад улс давхацсан тоогоор нийт 9 сая гаруй хүнд вакцинжуулалт хийгээд байна гэж мэдэгдлээ.

Зен Ишинь:

- Вакцинжуулах ажлын явцад вакцинжуулах цэгийг маш сайн дүрэмжүүлж, вакцинжуулах ажилтнуудыг чанга бэлтгэн сургах, вакцин тариулах хүмүүсийг нямбай шалгах, харшлалыг хянах, яаралтай авран туслах, ноцтой харшлал үүсвэл мэргэжилтний баг оношлон эмчлэх зэрэг ажлуудыг сайтар төлөвлөж, вакцинжуулах ажлын аюулгүй байдлыг баталж байна гэж хэллээ. 

Есөн сая хүнд вакцин тарьж байна гэдэг нь Хятадын шинэ коронавирусийн вакцин маш сайн аюулгүйн баталгаатай болохыг харуулж байгаа юм. Шинэ коронавирусийн вакцин угтвар нөхцөлтэйгөөр зах зээлд гарахыг дагалдан ялангуяа үйлдвэрлэл нийлүүлэлтийн чадвар аажмаар нэмэгдэхийг дагалдан өндөр эрсдэлтэй хүмүүсийг бүх талаар вакцинжуулах, жирийн иргэдийг вакцинуулах ажил маань цаашид бүх талаар хийгдэж, бүх нийтийг вакцинжуулах ажлаа эхлүүлэх болно. 

   Хятад улс хамгийн эхэнд вакциныг сайн дурын үндсэн дээр вакцинжуулж буй юм. Тэгвэл вакцин тарих зардал мөнгийг улсаас дааж байгаа. Өөрөөр хэлбэл, үнэ төлбөргүй вакцинжуулж буй юм гэдгийг Хятадын эрүүл мэндийн салбарууд иргэддээ маш тодорхой мэдэгдэж ойлгуулж байгаа юм.

Үүнд та бүхэнд хэрэгтэй байж магадгүй гэж бодсон зүйл бол чухам ямар ямар хүмүүст вакцин тарьж болохгүй юм бэ гэдэг асуудал. Товчхондоо, тус вакцинд харшилтай хүмүүс, зүрх, уушги, элэг бөөрний хүнд өвчинтэй хүмүүс, коронавирус, САРС, МЕРС зэрэг өвчний халдвар авч байсан хүмүүс, 18 наснаас дооших хүүхдүүд, жирэмсэн эхчүүд зэрэг хүмүүст тус вакцин тохиромжгүй юм байна.

Зохиогч: Баатар бэлтгэв
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл