Эрээн хотын хөл бөмбөгийн потзалын IV тэмцээн 12-р сарын 29-нөөс 01-р сарын 01-ний өдрүүдэд Эрээн хотод хурц ширүүн болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнийг Эрээн хотын Засгийн газар, Эрээн хотын Соёл тамир радио телевизийн товчоо, Эрээн хотын Хөл бөмбөгийн нийгэмлэг, Өвөр Монголын телевизийн хөл бөмбөг спортын суваг хамтран зохион байгуулсан билээ. Тэмцээнд Хөххот, Шилийнгол, Ордос, Хянган аймаг, Улаанцав, Эрээн хот зэрэг аймаг хотуудын 16 баг өрсөлдсөн бол Монгол Улс, Хятадын Шень Ян хотоос мэргэжлийн тамирчид ирж оролцсоноор чансаа өндөр тэмцээн болсон байна.
Тэмцээн шинэ оны босгон дээр явагдаж, тамирчид болон хөл бөмбөг сонирхогчид шинэ оноо утга төгөлдөр угтсан сайхан үйл ажиллагаа болсон билээ. Бусдаасаа хүчирхэг байсан өнгөрсөн жилүүдийн тэргүүн байрын эзэн Шилийнхотын Жү Ли баг, Баруун Үзэмчин хошууны Дөл баг, Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн багийнхны туршлага, тамирчдын хувийн бэлтгэл сайн байлаа.
Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн баг тэргүүлж, Баруун Үзэмчин хошууны Дөл баг 2-р байранд орсон байна.
