solongonews
Ван Ян Самоа улсын парламентын дарга Папаллитай уулзав
2022-04-19 17:23
Ван Ян Самоа улсын парламентын дарга Папаллитай уулзав.

Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дарга Ван Ян Бээжинд Самоагийн парламентын дарга Папаллитай видео хэлбэрээр уулзалт хийв.

Ван Ян хэлэхдээ "Самоа бол Хятадтай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын орнуудын нэг бөгөөд 47 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа ихээхэн хөгжиж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм. Хятад улс урьдын адил чин сэтгэл, найрсаг, үнэнч байх үзэл баримтлалаа баримталж, Самоа улстай "Бүс ба зам"-ын хүрээнд эдийн засаг худалдааны хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөө аж ахуй, загас агнуур, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, ард түмэн, соёлын солилцоог эрчимжүүлэн, цар тахлын эсрэг хамтын ажиллагааг ахиулж, Хятад, Самоа хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны утга санааг үргэлжлүүлэн баяжуулна. Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Хятадын Үндэсний Хороо Самоа улсын парламенттай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг хөгжүүлэх нийгэм, олон нийтийн санаа бодлыг бэхжүүлэхэд бэлэн байна" гэв.

Папалли хэлэхдээ "Самоа Хятадтай харилцаагаа эрхэмлэн дээдэлж, нэг Хятадын зарчмыг тууштай баримтлан, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн үзэл баримтлалыг дээд зэргээр хүлээн зөвшөөрч, Хятадын харамгүй тусламжийг үнэлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна. Самоагийн парламент Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Хятадын үндэсний хороотой солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл