
Моса 2007 онд санамсаргүйгээр дэлбэрэх бөмбөг дээр гишгэж нэг хөлөө алдсан байна. Тухайн үед Моса дөнгөж 7 сартай байжээ. Тухайн үед Тайланд улсын Азийн зааны эмнэлгийн эмч нар хиймэл эрхтний үйлдвэртэй хамтран ажиллаж Мосад хиймэл хөл хийж өгчээ. Тэрээр дэлхий дээрх хамгийн анхны хиймэл хөлтэй заан болжээ.

- Моса нэг хөлөө алдсаны дараа бусад заантай ойртох дургүй болсон бөгөөд хоолны дуршил нь хүртэл үгүй болсон. Зааны эмнэлгийн эмч нар түүний төлөө их санаа зовдог байсан. Бид уул нь хүний хиймэл эрхтэн хийж байснаас биш заанд хийж үзээгүй хэмээн хиймэл эрхтний үйлдвэрийн судлаач Therdchai Jivacate ярилаа.

Мосагийн баримал

2007 оноос одоог болтол хиймэл эрхтний үйлдвэр Мосагийн өсөлтийг дагаад хиймэл хөлнийх нь их багийн хэмжээг өөрчилсөөр иржээ. Моса мөн 2007 оны үед 585 кг байснаасаа 1.09 тонн болтол өссөн байна. Олон жил болсон хиймэл хөл нь түүнийг дааж чадахаа болсон нь мэдээж. Ойрын өдрүүдэд Мосад шинэ хиймэл хөл хийж байна.

Энэхүү хиймэл хөлийг металлын холимог хуванцар болон мод зэрэг материалаар хийсэн бөгөөд тун нарийн төвөгтэй явцыг өнгөрөөдөг аж.

Азийн зааны эмнэлэг нь халдварт өвчинтэй, яс хугарсан, яр шархтай зааныг эмнэдэг Тайланд улсын умард бүс нутагт байдаг эмнэлэг юм. Уг эмнэлэг нь Моса болон бусад бэрхшээлтэй заанд хиймэл эрхтэн хийж өгдөг болсон байна.

Хиймэл хөл байхгүй үед Моса зөвхөн хана түшин зогсож амардаг.

Унтах үедээ хиймэл хөлөө зүүдэггүй

Азийн зааны эмнэлэг хиймэл эрхтэн хийх зардлаа буруулахын тулд байгуулсан хиймэл эрхтний үйлдвэр.

Хиймэл хөлийг өмсгөж байна.
