Рашаан аялал жуулчлалын бүсийг сурталчлах хурал 06-р сарын 22-ны өдөр Хөххотноо болж, олон арван жуулчин, холбогдох аж ахуйн нэгжид Рашаан хотын үзэсгэлэнт сайхан төрхийг танилцуулсан байна.
Өвөр Монголын Их Хянган Рашаан аялал жуулчлалын компанийн орлогч захирал Ван Жяньбүө танилцуулахдаа, хоёр жилийн турш дэд бүтцийн бүтээн байгуулалтад 190 сая юанийн хөрөнгө оруулж, цэвэр бохирын асуудал, машины зогсоол, жуулчдад үйлчлэх төхөөрөмжийн бүтээн байгуулалт зэргийг бүх талаар хийсэн ба ухаалаг бүтээн байгуулалтад 37 сая юанийн хөрөнгө оруулж, WIFI-г баталгаажуулж, ухаалаг хөтөч, дата-г хязгаарлах, аялал жуулчлалын том датагийн судалгаа, хийсвэр үзэмж, бодит нэрээрээ тасалбар худалдан авах зэрэг 20-иод чадамжийг биелүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Рашаан хот аялал жуулчлалын баялаг нөөц баялагтаа түшиглэн олон арван жуулчдын сонирхлыг татаж, 2017 онд давхардсан тоогоор 3.29 сая жуулчин хүлээн авав. Рашаан аялал жуулчлалын бүсэд аялсан жуулчдын тоо нэг саяыг давсан байна.
Рашаан аялал жуулчлалын бүс нь ӨМӨЗО-ы аялал жуулчлалын нэгдүгээр том брэнд бөгөөд “Төрийн 5A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс”, “Дэлхийн геологийн парк” зэрэг яруу алдартай аж.
