
Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Дао-Юйтай зочид буудалд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Азоулайтай уулзжээ.
Ши Жиньпин: Дэлхийн олон орны ард түмний хувь заяа улам уялдаатай болж байна. Хүн төрөлхтний соёл иргэншил олон туйлд зэрэгцэн оршиж, шинэ эринд орсон БНХАУ боловсрол, шинжлэх ухаан, соёлын ажил үйлс, соёл иргэншлийг ихээр хөгжүүлж, нөгөө талаар дэлхий ертөнцтэй эвтэй зэрэгцэн орших үзэл баримтлалын дагуу, олон орны соёлыг харилцан хүндэтгэж, солилцон, харилцан суралцахыг санал болгож байна. БНХАУ “Бүс ба зам” санаачилга гаргасан нь хамтын хөгжил, мөн иргэдийн сэтгэлийг холбохыг ахиулах юм. БНХАУ дэлхийн соёл иргэншлийн яриа хэлэлцээг ахиулах, хүн төрөлхтний хөгжил дэвшилд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Тэрээр: Хятад улс ЮНЕСКО-г хүндэлдэг, дэлхийн хөгжлийг ахиулахын төлөө гаргасан ЮНЕСКО-гийн хувь нэмрийг өндрөөр үнэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа, дэлхийн олон орны ард түмний аз жаргал, ялангуяа шинээр хөгжиж буй орнуудын боловсрол, шинжлэх ухаан техник, соёлын дэвшлийг гүнзгийрүүлж, ахиулах болно гэжээ.
Азоулай: Одоо дэлхий ертөнцөд гадуурхах болон ганц талт үзэл газар авч байна. Олон улсын хамтын нийгэмлэг нээлттэй, уужуу байж, олон талт үзэл, хэлэлцээ, солилцоог баримтална. Энэ нь дэлхийн засаглалын чухал агуулга юм. ЮНЕСКО Хятадын дэмжлэг туслалцааг сайшааж, хоёр талын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Хятадын талын олон талт үзлийг сайшаадаг. ЮНЕСКО-ын үзэл баримтлал Хятадын үзэл баримтлалтай уялдаж байгаа ба Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах санаачилгыг сайшааж,“Бүс ба зам”-ын хамтын ажиллагаанд оролцон, дэлхийн энх тайван, аюулгүйн байдал, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
