Хятад, Монголын сар шинийн үзэсгэлэн худалдаа-II эхэллээ
2018-01-16 21:42
Эрээн хотын Хятад, Монголын сар шинийн үзэсгэлэн худалдаа-II эхэллээ.
Эрээн хотын Эдийн засаг худалдааг дэмжих зөвлөл, Бээжингийн Хэн Жэн олон улсын үзэсгэлэнгийн үйлчилгээний ХК, Монгол Улсын Худалдааны зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй Эрээн хотын Хятад, Монголын сар шинийн үзэсгэлэн худалдаа-II энэ сарын 12-ны өдөр Эрээн хотын Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд нээлтээ хийлээ.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 265 лангуу нээгдэж байгаа бол Хятадын муж орон, Монгол Улс, Солонгос, Пакистан, Африк, Энэтхэг зэрэг улс орны онцлог бүтээгдэхүүн, идээ ундаа, бэлэг дурсгал, бэлэн хувцас дэлгэгдэж, 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Эрээн вичат
Дэлгэрэнгүй үзэх
