solongonews
Эхний хоёр сарын байдлаар Хятад улсын импорт экспортын нийт үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиөр өсөв
2022-03-08 15:09
Эхний хоёр сарын байдлаар Хятад улсын импорт экспортын нийт үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиөр өсөв

 Гаалийн статистик мэдээгээр, 2022 оны эхний хоёр сард Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 6.2 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 3.47 их наяд юань болж, 13.6 хувиар өсөж, импортын хэмжээ 2.73 их наяд юань болж, 12.9 хувиар өсөн, худалдааны ашиг 738.8 тэрбум юаньд хүрч, 16.3 хувиар өссөн байна. Энэ онд гадаад худалдаа тогтвортой эхлэлт хийлээ.

 Ерөнхий худалдааны импорт экспорт нэмэгдэж, эзлэх хувь ч нэмэгдэв. Эхний хоёр сард Хятад улсын нийт худалдааны импорт экспортын хэмжээ 3.94 их наяд юаньд хүрч, 16.3 хувиар өсөж, Хятад улсын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 63.5 хувийг эзлэн, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 пунктээр нэмэгдсэн байна. Үүний дотор экспорт 2.18 их наяд юань болж, 17.4 хувиар өсөж, импорт 1.76 их наяд юань болж, 14.9 хувиар өссөн байна.

 ЕХ, АСЕАН зэрэг томоохон худалдааны түншүүдийн импорт, экспорт хоёулаа өсөв. Эхний хоёр сард Хятад улс болон Европын холбооны худалдааны нийт хэмжээ 874 тэрбум 640 сая юаньд хүрч, 12,4 хувиар өссөн байна. Манай улс болон АСЕАН-ы хоорондын худалдааны нийт хэмжээ 870,47 тэрбум сая юаньд хүрч, 10.5 хувиар өсөж, Хятад улсын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 14 хувийг эзэлсэн байна. Мөн хугацаанд Хятад улсын “Бүс ба зам”-ын дагуух орнуудад хийсэн импорт экспортын нийт хэмжээ 1.92 их наяд юаньд хүрч, 18.3 хувиар өсөв. Үүний дотор экспорт 1.09 их наяд юань болж, 16.6 хувиар өсөж, импорт 831.31 тэрбум юаньд хүрч, 20.7 хувиар өссөн байна.

 Хувийн аж ахуйн нэгжийн импорт, экспорт хурдацтай өсч, эзлэх хувь нэмэгдэв. Эхний хоёр сард хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 2.99 их наяд юаньд хүрч, 16.1 хувиар өсөж, Хятад улсын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 48.2 хувийг эзлэн, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 пунктээр нэмэгдсэн байна. Мөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 2.22 их наяд юанийн импорт экспортолсон нь 8.6 хувиар нэмэгдэж, манай улсын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 35.8 хувийг эзэлжээ.

 Механик болон цахилгаан бүтээгдэхүүн, хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүний экспорт хоёулаа өсөв. Хятад улс эхний хоёр сард 2 триллион 200 тэрбум юанийн механик цахилгаан бүтээгдэхүүн экспортолсон нь 9.9 хувиар нэмэгдэж, нийт экспортын үнийн дүнгийн 58.3 хувийг эзлэв. Хөдөлмөр их шаардсан бүтээгдэхүүний экспорт 621 тэрбум 460 сая юань болж, 8.9 хувиар нэмэгдэж, 17.9 хувьд хүрсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл