solongonews
Хятадын хурдны төмөр замын урт нь дэлхийд нэгдүгээрт бичигджээ
2020-12-25 08:08
Хятадын хурдны төмөр замын урт нь дэлхийд нэгдүгээрт бичигджээ

Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба 22-ны өдөр "Хятадын зам харилцааны тогтвортой хөгжил" цагаан ном нийтэлж, Хятад улс зам тээврийн том орноос зам тээврийн хүчирхэг улс руу дэвшиж байгааг тэмдэглээд Хятадын зам харилцааны хөгжлийн ололт амжилтыг бүх талаар нэгтгэн дүгнэжээ.

Цагаан номд тэмдэглэснийг үзвэл, Хятадын коммунист намын 18-р их хурлаас хойш Хятадын зам тээврийн хөгжил түүхэн амжилтад хүрч, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээний түвшинг дээшлүүлэх алтан үе шатанд орж, өндөр чанартай хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлж, хүчирхэг зам тээврийн улс руу дэвшиж байгаа ахицаа хурдасгаж байна.

Дэд бүтцийн хувьд 2019 оны эцэс гэхэд Бүх Хятадын төмөр замын урт нь 139,000 км, үүнээс хурдны галт тэрэг 35,000 км давж, дэлхийд эхний байранд оржээ. Авто замын урт нь 5,013 сая км-т хүрч, түүний дотор хурдны зам нь 150,000 км, дэлхийд 1-рт жагсжээ. Үйлдвэрлэлийн Боомтод 23000 зогсоол байдгаас 10000 тонноос дээш 2520 зогсоол багтсан байна. Улсын усан зам 127,000 км байгаа бөгөөд дэлхийд нэгдүгээрт бичигджээ. Иргэний агаарын тээврийн нисэх онгоцны буудлууд 238 байдаг бөгөөд улсын хэмжээнд нефть, хийн хоолой 156,000 километрт ажиллаж байна. Шуудангийн чиглэл ба буухиа үйлчилгээний сүлжээний урт (нэг талдаа) 40.859 сая километрт хүрчээ.

Тээврийн яамны орлогч сайд Лю Шяомин хэлэхдээ, тээврийн үйлчилгээний хувьд 2019 онд нийгэм даяар давхацсан тоогоор 17.6 тэрбум зорчигчийн аялал, 46.2 тэрбум тонн ачаа тээврийг гүйцэтгэж, өдөр бүр дунджаар 48.22 сая зорчигч, 127 сая тонн бараа тээвэрлэжээ.

Сүлжээгээр түрээслэх такси нь улс орны 400 гаруй хотыг хамарч байгаа бөгөөд хоногийн дундаж хэрэглээ 20 саяас давжээ. Нийтийн хэрэглээний унадаг дугуйны (Прокатны)хоногийн дундаж хэрэглээ ойролцоогоор 45 сая хүрсэн байна. Буухиа шуудан буюу Express бизнесийн хэмжээ 63.5 тэрбум ширхэг хүрч, жилд дунджаар 39.1% -иар өсч, өдөрт 174 сая орчим буухиа илгээмж явуулсантай тэнцсэн байна. Хятад улсын тээврийн үйлчилгээний хүртээмж, хангамжийн баталгаажуулалт мэдэгдэхүйц дээшилж, эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийн үйлдвэрлэл, амьдралд хүчтэй эрч хүчийг өгч байна.

Хятадын тээврийн супер төсөл нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, тоног төхөөрөмж, технологийн салбарт томоохон нээлт хийжээ. Өнөөдөр Хятадад хурдны төмөр зам, эрс дэс уур амьсгалтай хүйтэн бүсэд тавигдсан төмөр зам, өндөрлөг бүс нутагт тавигдсан төмөр зам, хүнд даацын төмөр замын технологи зэрэг нь дэлхийн тэргүүлэх түвшинд хүрсэн юм.

Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш Хонконг-Жухай-Макаогийн их булангийн гүүр, Бээжингийн Дашин нисэх онгоцны буудал зэрэг хэд хэдэн супер төслүүд дэлхий нийтийг цочроогоод байна. "Fuxing" нэрэмжит хурдны галт тэрэг, зорчигч тээврийн том оврын C919 нисэх онгоц, Жэн Хуа машин механизм (ZPMC) зэрэг дотоодын зам тээврийн төслүүд нь "Хятадад үйлдвэрлэв" гэсэн үгний утга учрыг шинэ өндөрлөгт хүргэжээ.

Үүнээс гадна, 2016-2020 онуудад хөдөө орон нутагт зам тээврийн дэд бүтцийн сүлжээ болон үйлчилгээний системийг үндсэндээ бүрэлдсэн байна. 2019 оны 9 сар гэхэд Хятад улс даяар хатуу хучилттай замын сүлжээнд нөхцөл хангасан шян суурин болон тосгоныг 100 хувиар хамруулжээ.

Үүний зэрэгцээ зам тээврийн ногоон, бага нүүрстөрөгчтэй, эрчим хүч хэмнэх, утааг бууруулах чиглэлээрх үйл ажиллагаа нь мөн үр ашигт хүрсэн юм. 2019 оны эцэс гэхэд үндэсний төмөр замын цахилгаанжуулалтын хэмжээ 71.9 хувьд хүрч, шинэ эрчим хүчний 400.000 автобус, шинэ эрчим хүчний хөдөлгүүрт 140.000 такси, хотын ложистик, тээвэрлэлтийн шинэ эрчим хүчний 430.000 автомашин, байгалийн хийгээр ажилладаг 180.000 автомашинтай болжээ. Шингэрүүлсэн байгалийн хийгээр ажиллаг хөлөг онгоц 290 гаруйг үйлдвэрлэж, нисэх онгоцны буудлын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж 14 орчим хувийг эзэлж байна.

Хятад улс ард иргэдэд үйлчлэхээр төв болгохыг баримталсан, аюулгүй, тохь тухтай, үр ашигтай, ногоон, эдийн засгийн орчин үеийн цогц зам тээврийн системийг байгуулж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл