solongonews
Эхний сард гадаад худалдааны импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар нэмэгдэв
2019-02-15 20:28
Эхний сард гадаад худалдааны импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар нэмэгдсэн байна.

       Нэгдүгээр сард гадаад худалдааны импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар нэмэгдэж бодитой хэрэглэсэн гадаад хөрөнгө мөнгө өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдэв.

 Энэ оны нэгдүгээр сард Хятад улсын гадаад худалдаа сайн ололт амжилттай болсон байна. Боомтын ерөнхий захиргаанаас 14-ний өдөр нийтэлсэн тоо баримтад илрүүлэхдээ:

Нэгдүгээр сард манай улсын бараа бүтээгдэхүүн худалдааны импорт, экспортын нийт өртөг 2.73 мянган тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар нэмэгдсэн байна.  Үүнд, экспортолсон 1.5 мянган тэрбум юань байж, 13.9 хувиар нэмэгдэв. Импортолсон нь 1.23 мянган тэрбум юаньд хүрч, 2.9 хувиар нэмэгдлээ.

Нэгдүгээр сард хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт, экспорт 1.15 мянган тэрбум юаньд хүрч, 17 хувиар нэмэгдэ, манай улсын гадаад худалдааны нийт өртгийн 42.3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгжээр дээшлэв. Нэгдүгээр сард бүх Хятад улсын бодит хэрэглэсэн гадаад хөрөнгө мөнгө тогтвортой нэмэгдэв. Худалдааны явдлын яамны бүртгэлээс үзэхэд нэгдүгээр сард бүх Хятад улсын бодитой хэрэглэсэн гадаад хөрөнгө 84.18 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл