
I0918 ээлжийн нисэх онгоц 7 дугаар сарын 3-ны өдөр Эрээн хотын нисэх онгоцны буудалд газардсан нь Иркутск - Эрээн чиглэлийн аялал жуулчлалын онгоц нэвтэрснийг зарлаж байна. Эрээн хотын нисэх онгоцны буудлаас ОХУ-ыг зорьж буй 2 дахь удаагийн олон улсын нислэг болно. Анхны удаад Эрээн - Улаан-Үд чиглэлийн нисэх онгоц нэвтэрсэн байна. Иркутск хүрэх онгоц нэвтэрснээр Эрээн хотын олон улсын онгоцны аяллын шугам 3 болж нэмэгдэж байгаа юм.
Иркутск - Эрээн чиглэлийн нислэгийн үүргийг ОХУ-ын агаар аяллын компанийн SU95 хэлбэрийн зорчигчийн онгоц биелүүлэх юм. Энэхүү онгоц 100 суудалтай, онгоцны орчин нөхцөл байдал тун таатай аж. Долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх бөгөөд агаарт 1.5 цаг зарцуулах юм. I0918 ээлжийн нисэх онгоц нь Иркутскээс 14:50 цагт хөөрч, 16:15 цагт Эрээн хотод бууна. I0919 ээлжийн онгоц нь 17:15 цагт Эрээн хотоос хөөрч 18:50 цагт Иркутск хотод буух юм байна.
Эрээн, Иркутск нь хамтдаа эртний чухал цайны арилжааны зам байсан бөгөөд энэхүү агаар аяллын шугамыг нэвтрүүлсэн нь эртний цайны арилжааны зам дагуух улс орнуудтай нэвтрэн цайны замын аялал жуулчлалын брэндийг нээхэд тустай болно.
Иркутск нь “Сибирийн зүрх” , “Дорнын Парис”, “Сибирийн сувд” зэрэг сайхан нэр цолтой юм. Мөн зусланд гарах сайхан газар бөгөөд “Сибирийн сувд” болох байгал нуураас 66 км зайтай аж.
