Харин энэ сарын 18-нд сонгуулийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 27-нны өдөр 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа өргөн барьсан юм. Сонгуулийн ерөнхий хороо тав хоногийн дотор бичиг баримтыг хянаж дуусгана гэж мэдэгджээ.
ОХУ-ын сонгуулийн хуулиар, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үйл явц улс төрийн намаас нэр дэвших, бие даан нэр дэвших хоёр арга замаар явагддаг байна. Улс төрийн намууд өөр өөрийн нэр дэвшигчийг сонгоно. Харин бие даан нэр дэвшигч бол 500-гаас доошгүй хүнтэй дэмжигчдийн баг бүрдүүлж, 300 мянган дэмжигчээр гарын үсэг зуруулсан байх ёстой. Нэг бүсээс цуглуулсан дэмжигчийн гарын үсэг 7500-гаас илүүгүй байх ёстой юм байна.
Саяхан Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших тухайгаа мэдэгджээ. энэ сарын 26-нд Путиныг дэмжигч 668 хүн хуралдаж, дэмжигчдийн баг бүрдүүлэн түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжсэн байна.
