
Уулзалтын үеэр
Дарга Ши Жиньпин ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дотнын мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Л.Оюун-Эрдэнэд хүссэн байна. Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Монгол хоёр орон уул усаар залгалдсан найрсаг хөрш. Хятад, Монголын харилцааг сайтар хамгаалж хөгжүүлэн, тогтвортой байлгах нь хоёр орны язгуур ашиг сонирхол, алс хэтийн ашиг сонирхолд нийцэх юм. Хятадын тал элэгсэг дотно, найрсаг, хүртээмжтэй, багтаамжтай байх үзэл баримтлалын дагуу Монгол Улстай харилцаа хөгжүүлэхийг баримталсаар ирж, Монголын талтай хамт хоёр орны харилцан итгэлцсэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна" гэжээ.
Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн Ши Жиньпин даргад өгсөн дотнын мэндчилгээг уламжилсан байна. Тэрээр хэлэхдээ "Хятадын тал цар тахлын хүнд байдалд Бээжингийн өвлийн олимпыг товлосон хугацаанд нь зохион байгуулж, дэлхий нийтийн цар тахлыг даван туулах итгэл зоригийг эрчилсэн байна. Олимп бол хүн төрөлхтний энх тайван эв нэгдлийн бэлэг тэмдэг, биеийн тамир спортыг улс төржүүлэхийг Монгол Улс эрс эсэргүүцнэ. Монгол Улсын цар тахал хамгийн хүнд үед вакцинаар тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайн хөршөө алтаар ч солихгүй. Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш. Хятадын хөгжил Азийн үнийн тухай үзэлт соёлыг дэлхий нийтээрээ чухалчлах болгосон байна. Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Улсын шинэ хөгжлийн бодлогыг “Бүс ба зам” санаачилга, Хятад улсын "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-тэй уялдуулж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинлд гарган, Монгол, Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна" гэжээ.
