solongonews
     Оюутны цайны газраа амжилттай ажиллуулж байна
2016-09-08 16:26
  Улаанхад дээд сургуулийг 2014 онд орчуулгын мэргэжлээр дуургэсэн Баруун Үзэмчин хошууны Балгаргуул сууринд нутагтай оюутан залуу Болор аав ээжийнхээ олон жил эрхэлсээр ирсэн “Хурах” нэртэй цайны газрыг үргэлжлүүлэн ажиллуулаад хоёр жил гаруй болж байна.

     Сургууль соёлын мөр хөөсөн залуу хүний тархи толгой сэргэг дээрээ зоригтой, хичээнгүй байдаг. Оюутан Болор аав ээжээсээ цайны газраа залгамжлан авсан тэр өдрөөс эхлэн хэрхэн сайн ажиллуулах тухай цаг ямагт бодож явна. Тэрээр онлайн сүлжээ, вичат, гар утас ашиглан захиалгын хоол цайгаа цаг тухайд нь хүргэх үйлчилгээ үзүүлэхээс гадна нүүдлийн хоолны газар нээсэн байна. Баяр наадам, найр хурим зэрэг тэмдэглэлт арга хэмжээнүүдэд үйлчлэх зэргээр зах зээлийн цар хүрээгээ өргөжүүлснээр богино хугацаанд шинэ өөрчлөлт гарч, үйлчлүүлэгчид олшрон, зарим өдөртөө 3000 юань олдог ба жилд 100 мянган юаний орлоготой ажилладаг болжээ.
        Аливаа ажил үйлсийг бүтээхэд хичээл зүтгэл, шинийг сурч мэдэж хөгжиж байх нь хамгийн чухал байдаг. Болор цайны газраа ажиллуулахын зэрэгцээ онлайн сүлжээнээс бүх төрлийн шинэ мэдээлэл, борлуулалтын тухай мэдлэг мэдээллийг ямагт судалж байдаг. Мөн Бээжин, Хөххот зэрэг газруудад очиж амжилтад хүрсэн бизнес эрхлэгчдийн арга туршлагаас суралцан, өөрийн одоогийн байдалтайгаа уялдуулан дутагдлаа нөхдөг байна. Энэ жилийн “8 дугаар сарын 1”-ний Хятадын Чөлөөлөх Армийн баярын өдрийг тохиолдуулан Болор Баруун Үзэмчин хошуун дахь цэргийн анги ба ахмадуудын хүрээлэнд 2000 хушуур үнэ төлбөргүй хүргэж өгч, баярын өдрийн онцгой бэлэг барьж, утга учиртай, үр дүнтэй сайн үйлс бүтээсэн байна.  

Зохиогч: Ш• Содвоо
Найруулагч: Б.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл