solongonews
Ши Жиньпин дарга хог хаягдлыг ангилах талаар чухал зааварчилга өгөв
2019-06-03 20:36
Ши Жиньпин дарга хог хаягдлыг ангилах талаар чухал зааварчилга өгөв.

Ши Жиньпин дарга хог хаягдлыг ангилах талаар 06 дугаар сарын 03-ны өдөр чухал зааварчилга өгөв. Тэрээр хог хаягдлын ангилал нь ард түмний амьдрал, нөөц баялгийг хамгаалахтай холбогдсон, нийгмийн соёл иргэншлийн түвшний чухал илрэл юм гэдгийг цохон тэмдэглэв.
Ши Жиньпин дарга хог хаягдлын ангилалд ихээхэн анхаарал тавьж байдаг. Тэрээр 2016 оны 12 сард Төв Санхүү, эдийн засгийн тэргүүлэх бүлгийн уулзалтыг зохион байгуулж хог хаягдлыг ангилах системийг байгуулан, хууль цаазаар суурь болгон, засгийн газар, бүх нийтийн оролцоо, хот хөдөөгийн төлөвлөлт зэргийг хамруулсан хог хаягдлын ангиллын системийг байгуулж, хог хаягдлын ангиллыг хамрах хүрээг сайжруулахыг шаарджээ. Мөн хог хаягдлыг ангилах ажлыг судалж, энэ ажилд тодорхой шаардлагыг тавьсан.
Сүүлийн жилүүдэд Хятад улс хог хаягдлыг ангилах системийг эрчимжүүлж, хог хаягдлыг ангилах ажлыг үндэсний хэмжээнд цэгцэлж, үр дүнтэй ажиллаж байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл