Тампоны тухай түгээмэл асуултууд.
2015-12-28 18:21
Тампон бол эмэгтэй бидний салшгүй хэрэглээний нэг билээ. Тэдэнгүй бол идэвхитэй хөдөлгөөнтэй бидний амьдрал хэцүүдүү л байх байсан. Тэгвэл тампоныг хэрэглэж үзээгүй, анх хэрэглэх гэж байгаа, хэрэглэхээс санаа зовдог бусаддаа тусалья гэж бодоод хамгийн түгээмэл 6 асуултанд хариулт өгөе.
Тампон бол эмэгтэй бидний салшгүй хэрэглээний нэг билээ. Тэдэнгүй бол идэвхитэй хөдөлгөөнтэй бидний амьдрал хэцүүдүү л байх байсан. Тэгвэл тампоныг хэрэглэж үзээгүй, анх хэрэглэх гэж байгаа, хэрэглэхээс санаа зовдог бусаддаа тусалья гэж бодоод хамгийн түгээмэл 6 асуултанд товч бөгөөд тодорхой хариулт өгөе.

Асуулт – 1
-Тампоныг хэдэн наснаас хэрэглэж болох вэ? бас онгон хальсыг гэмтээдэг гэдэг үнэн үү?
Тампоныг хэрэглэж эхлэх нас гэж заагдаагүй. Таны сарын тэмдэг ирж эхэлсэн бол хэрэглэж болно./өсвөр насныхан бас орно/. Өөрт аль болох эвтэйхэн тампон хэрэглэх хэрэгтэй. Тампон нь том, жижиг гэж байдаг. Сарын тэмдэг их ирэх үед хамгийн сайн шингээдгийг буюу томыг, дуусаж байгаа үед жижиг тампон хэрэглэх хэрэгтэй. Онгон хальсны хувьд гэмтээхгүй, гэмтээсэн тохиолдол маш ховор. Онгон хальс өөрөө маш уян хатан, бат бөх бэхлэгдсэн байдаг учир тампон орох зай “тэнд” байдаг. Тиймээс тампон хийхэд гэмтэхгүй, урагдахгүй гэдэгт итгэж болно.
Асуулт – 2
-Тампоныг шөнө хэрэглэж болох уу?
Болно. Тампон шөнө хэрэглэхэд маш эвтэйхэн бөгөөд тайван сайхан амрахад тусална. Хамгийн гол нь тампоныг 8 цагаас хэтрүүлж болохгүй. Унтахаасаа өмнө шинэ тампон хэрэглээд өглөө босонгуутаа авч занших хэрэгтэй.
Асуулт – 3
-Тампоны утас тасраад бие дотор минь үлдэж болох уу?
Үгүй ээ. Тампоны утсыг маш бат бөх оёсон байдаг учраас ийм явдал болохгүй.
Асуулт – 4
-Тампоноо авалгүйгээр шүршүүрт орж болох уу?
Бололгүй яахав. Бүр түүнтэй хамт усанд сэлж, бүжиглэж, гүйж болж байхад шүршүүрт орж болноо.
Асуулт – 5
-Тампон өөрөө гарч ирж болох уу? Бас нэвтрэх үү?
Хэзээ ч өөрөө гарч ирэхгүй. Яагаад гэвэл булчингууд түүнийг барьж байдаг. Харин нэвтэрч болно. Нэг шилэнд ус байж гэнэ. Таглааны оронд хөвөн чихээд доош харуулахад ус нэвтэрч ирнэ гэдгийг бид мэднэ шүү дээ. Үүнтэй л адил. Тиймээс тампоныг цаг тутамд нь солих хэрэгтэй.
Асуулт – 7
-Хэдэн цаг тутам нэгийг солих вэ?
6-8 цагт нэгийг солино. 8 цаг бол дээд хугацаа юм шүү. Үүнээс хэтэрвэл нэвтрэх аюултай.
Асуулт – 6
-Тампон ямар нэгэн бактер үржүүлэх г.м асуудал үүсгэх үү?
Маш олон тест, судалгаагаар тийм асуудал үүсгэхгүй гэж баталсан. Тампон бактерийг үржүүлэх, мөөгөрцөр үүсгэх г.м асуудал үүсгэхгүй материалаар хийгддэг учраас санаа зовох хэрэггүй.
Таны сайн найз Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
