Хятадын олон улсын импортын Ⅵ экспогийн танилцуулгын арга хэмжээ 22-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод зохион байгуулагдлаа. Уг танилцуулгын арга хэмжээнд Хятад болон АНУ-ын засгийн газар, аж ахуйн нэгж, албан байгууллагын 400 гаруй хүн оролцсон байна.
Хятадын олон улсын импортын экспогийн товчооны орлогч дарга Сүнь Чэнхай хэлсэн үгэндээ "Хятад, АНУ хоёр бол өнөөдөр дэлхийн хоёр том эдийн засаг юм. Хоёр орны эдийн засгийн өргөн солилцоо, гүнзгий хамтын ажиллагаа нь хоёр талын эдийн засгийн ашиг сонирхол, дэлхийн эдийн засгийн эрүүл хөгжилд ашигтай байдаг. Мөн ч Хятад, Америкийн харилцаа, бодит хамтын ажиллагааны хувьд экспо бол ховор боломж, чухал тавцан болох юм" гэжээ.
Сүнь Чэнхай Хятад улсын худалдааны либералчлал, хөнгөвчлөлийн төрийн бодлого, хэт том зах зээл дэх Хятадын давуу тал, дэлхийд авчирсан боломжуудыг өргөжүүлэх зэрэг талаар танилцуулжээ. Мөн эхний таван импортын экспогийн хүрсэн үр дүн, Ⅵ экспогийн бэлтгэл ажлыг танилцуулсан байна.
Мөн Сүнь Чэнхай энэ удаагийн эксдо 280 мянга гаруй метр квадрат талбай бүхий үзэсгэлэнгийн талбай зохицуулсан бөгөөд бртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо 850-аас давсан тухай танилцуулсан байна.
- Одоогийн байдлаар Америкийн 111 компани үзэсгэлэнд оролцохоор болсон байна. Үзэсгэлэнгийн талбай нь 50 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр байна гэжээ.
Лос Анжелес хотын дэд дарга Эрин Бромажим хэлсэн үгэндээ "Лос Анжелес хотын засгийн газар болон Калифорнийн бүс нутгийн худалдааны агентлагууд экспог Америкийн компаниудад сурталчилж, экспод оролцоход нь дэмжлэг үзүүлж байна. Лос-Анжелес, Калифорни энэ жил импортын экспотой илүү нягт хамтран ажилласан бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн компаниудад эерэг нөлөө үзүүлж, Хятад болон дэлхийтэй илүү чанартай бүтээгдэхүүнээр хуваалцах боломжийг олгоно гэдэгт найдаж байна" гэжээ.
