БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс 1980 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Өвөр Монголын Хянган аймаг болон Улаанхотын засаг захиргааны байгууламжийн дүрмийг албан ёсоор зөвшөөрсөн байдаг.
Өвөр Монголын Хянган аймаг анх 1946 онд байгуулагдсан бөгөөд Зүүн Монголын өөртөө засах Засгийн газарт харьяалагдаж байсан. 1947 онд ӨМӨЗО байгуулагдсаны дараа Вангийн сүмийг Улаахот хэмээн нэрлэх болж, Хянган аймгийг Өвөр Монголын Засгийн газраас шууд удирдах болжээ. 1952 онд Хянган аймгийн байгууламжийн дүрмийг хүчингүй болгож, 1969 онд Хянган аймгийн Жалайд хошууг Хармөрөн мужид, Хорчин баруун гарын өмнөд хошууг Гирин мужид харьяалуулан Хорчин баруун гарын дунд хошууг Жирим аймгийг дагуулан Гирин мужид харьяалуулжээ. 1979 онд ӨМӨЗО угийн байгууламжийн дүрмээ сэргээж, Жалайд хошуу, Хорчин баруун гарын өмнөд хошууг Хөлөнбуйрт харьяалуулан Хорчин баруун гарын дунд хошууг мөн Жирим аймагт харьяалуулсан бол 1980 онд Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр Хянган аймаг засаг захиргааны байгууламжийн дүрмээ сэргээсэн байна.
Хянган гэдэг нь “Дов” хэмээх утгатай манж үг. Хянган аймаг Өвөр Монголын зүүн хойд хэсэгт байрладаг. Баруун хойд талаараа Монгол улстай хиллэдэг.
