solongonews
Соёлын аж үйлдвэрийг өндөр чанартай хөгжүүлнэ
2022-12-28 13:25
Соёлын аж үйлдвэрийг өндөр чанартай хөгжүүлнэ.

Хятадын (Шэньжэнь) олон улсын соёлын аж үйлдвэрийн XVIII яармаг 12-р сарын 28-ны өдөр Шэньжэньд боллоо.

120 мянган ам метр талбай бүхий 6 үзэсгэлэнгийн танхимтай юм. Үзэсгэлэнд Засгийн газрын 2500 гаруй бүлэг, соёлын байгууллага, аж ахуйн нэгжүүд оффлайн хэлбэрээр оролцож, 800 гаруй соёлын байгууллага, аж ахуйн нэгжүүд онлайнаар оролцлоо. 31 муж, ӨТЗО, шууд харьяа хот болон Хонконг, Макао, Тайваний бүс нутаг бүгд үзэсгэлэнд оролцлоо. Шэньжэний соёлын яармаг нь Хятадын соёлын аж үйлдвэрийн цогцолбор хүчин чадлыг харуулах чухал тавцан, олон музейн үзмэр, худалдааны агуулга нь ажил төрлийн хөгжлийн байдал болон хамгийн сүүлийн үеийн амжилтыг төлөөлж байгаа юм.  Шэньжэний соёлын яармаг нь жил бүр дотоод гадаадад 100 мянга гаруй төрлийн соёл, шинийг санаачлах аж үйлдвэрийн үзмэрүүдийг цуглуулж, 4000 гаруй соёлын аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төслийг газар дээр нь дэлгэн арилжаалж, Хятадын соёлын аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжилд хүчтэй хөдөлгөх хүч нэмсэн байна. Танилцуулгаар өмнөх 17 удаагийн соёлын яармагт арилжаалагдсан хэмжээ 2 мянган тэрбум юанийг давжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл