Шиньжян Өрөмч хотоор гол болгон тус ӨЗО-ны нутаг дэвсгэрт ирэх жилийн эцсээр тойргийн хэмжээний бүх хотод 5G сүлжээ нэвтрүүлнэ гэж ШУӨЗО-ы Харилцаа Холбооны Газраас мэдээлсэн байна.
2019 онд Өрөмч хот Хятадад хамгийн түрүүнд 5G сүлжээг бизнесийн зориулалтаар ашигласан хот боллоо. Тухайн жил холбооны гурван суурь аж ахуйн нэгж 126 сая юанийн хөрөнгө оруулж, 518 5G үлгэр жишээ болон бизнесийн туршилтын станц ажиллуулаа. Холбогдох төлөвлөгөө ёсоор Шиньжяны Өрөмч хотоор төв болгон тус ӨЗО-ы хэмжээнд 5G сүлжээний хэрэглээг нэмэгдүүлж, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарт эн тэргүүнд нэвтрүүлж, хэрэглээний орчин нөхцөл болон хэрэглээний салбарыг өргөтгөж, аажмаар нутаг дэвсгэрийн хэмжээнд уг сүлжээг байгуулж, дижитал эдийн засаг, шинэ ажил төрлийг идэвхтэй бүтээн байгуулах болно.
Энэ онд холбооны гурван суурь аж ахуйн нэгж 5G-гийн 4010 суурь станц байгуулахыг зөвшөөрч, бүх хүчээ шавхан 5G сүлжээг ахиулж байна. Ирэх жил 5G сүлжээ байгуулах хүчээ нэмж, жилийн сүүлээр тойргийн хэмжээний бүх хотод 5G сүлжээ байгуулах болно.
