2020 оны 06-р сарын 04-ний өдөр Хятадын ЗЭТ ТИ И хувьцаат компанийн Монгол дахь салбар компани болон Хятад-Монголын соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангаас Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хийж буй тэмцэлд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Улсын Онцгой Комисст 12000 ширхэг нэг удаагийн амны хаалт хандивлах арга хэмжээ Улаанбаатар хотноо болж, Монгол Улсын Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Хятадын ЗЭТ ТИ И хувьцаат компанийн Монгол дахь салбар компанийн захирал Тулгуур, дэд захирал Гао Чуаньжинь, Хятад-Монголын соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангийн нарийн бичгийн дарга Фэн Дэхун нар оролцжээ.
Ковид-19 цар тахал нь Хятад улсад анх бүртгэгдэж эхэлснээс хойш, Монгол Улсын Засгийн Газар, орон нутгуудын засаг захиргаа, нам бүлэглэл, нийгэмлэгүүд болон хувь хүмүүс зэрэг нийгмийн бүхий л салбарынхны зүгээс Хятад улсад сэтгэл санааны болон эд барааны асар их дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ. Цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч хяналтдаа авсны дараа, Хятадын Засгийн газар болон холбогдох байгууллагууд Монгол Улсад тусламжийн гараа сунгаж туслан дэмжсэн юм. ЗЭТ ТИ И хувьцаат компанийн Монгол дахь салбар компани болон Хятад-Монголын соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сан хамтран, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож, Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагын нийгмийн хариуцлагаа гүйцэтгэж, тус хандивын арга хэмжээг зохион байгуулав.
Хятадын ЗЭТ ТИ И хувьцаат компанийн Монгол дахь салбар компани нь Монгол Улсад утасгүй холбоо, цахилгаан холбооны үйлчилгээ, оптик дамжуулагч, мэдээлэл дамжуулах тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэх ажлыг Монгол Улсад хийж буй харилцаа холбооны компани бөгөөд Хятадбанкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэргэдэх Хятад-Монголын соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сан нь Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг уриалан, хандив халамжийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг төрийн бус байгууллага юм. Уг сан байгуулагдсанаасаа хойших 8 жилийн хугацаанд 130 гаруй арга хэмжээ зохиож, нийт 6000 гаруй айл өрхөд тусламж олгожээ.
