
Тус төв 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нэг жилд 2 удаа олон улсын худалдааны яармаг зохион явуулж байна. 338 мянган метр2 талбайтай тус төвд жил бүр үзэсгэлэн худалдаанаас эхлээд бусад төрлийн 100 гаруй үйл ажиллагааг зохион явуулдаг.

Сэтгүүлчид мөн Гуанжөү хотын бэлгэ тэмдэг болсон Кантон цамхагтай танилцлаа. 600 метр өндөр 146 давхар энэ цамхагт бүх төрлийн үзвэр, үйлчилгээ байдаг. Гадаад, дотоодын жуулчид ирж хотын өнгө үзэмжийг тольдон гэрэл зураг татуулж, амарч зугаацдаг гол газрын нэг болжээ. Хятаддаа нэгт, дэлхийд хоёрт ордог Гуанжөү хотын гэрэлт цамхагийг 2010 онд ашиглалтад оруулсан юм. Цамхаг шинжлэх ухаан, технологийн олон шагнал хүртэж байсны дотор дэлхийн хамгийн өндөр аяллын дугуй байгууламж, хамгийн өндөрт байдаг ресторан, хамгийн өндөрт байдаг захиа илгээмжийн газар гэсэн гурван төрлөөр Гинесийн амжилт тогтоосон байна.




