solongonews
Ши Жиньпин даргын тайлангаас(12)
2017-10-18 11:28
Өнөөдөр Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд:
“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтаар гол болгож, хамт зөвшилцөн, хамт байгуулж, хамтдаа ашиглах зарчмын дагуу инновацийн хүчин, нээлттэй байх, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, гадаад, дотоодод уялдаатай, зүүн, баруун тийш харилцан нөхвөрлөсөн гадаадад нээлттэй байдлыг бий болгоно.

     

Худалдаагаар улс орноо  хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, өндөр түвшний худалдаа хөрөнгө  оруулалтад дэм үзүүлэх бодлого хэрэгжүүлж, зах зээлд орохоос өмнөх Хятадын иргэдтэй адил хандах, сөрөг жагсаалтын удирдлагын дүрэм хэрэгжүүлж, зах зээлд орох зөвшөөрлийг ихээр чөлөөтэй болгох. Улмаар үйлчилгээний салбарыг гадаадад нээлттэй байх байдлыг өргөжүүлж, гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалах болно. Хятадын дотоодод бүртгүүлсэн аж ахуйн нэгжтэй адил эрх тэгш хандана. Чөлөөт худалдааны бүсийн туршилтын бүсэд өөрчлөлт хийх бүрэн эрх олгож чөлөөт  худалдааны боомт байгуулах болно. Олон улсын аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд  тус дөхөм болж, дэлхийд чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний сүлжээг бий болгоно гэж  тэмдэглэсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл