solongonews
Барга Баруун хошуу: Боомтыг жилийн туршид нээснээр нээлтэт хэлбэрийн аж ахуйн хөгжлийн түргэн замд орсон байна
2019-07-29 11:22
Барга Баруун хошуу: Боомтыг жил туршид нээснээр нээлтэт хэлбэрийн аж ахуйн хөгжлийн түргэн замд орсон байна

    Шинэ Барга Баруун хошуу шинэ цаг үеийн гадаад нээлтийн ажлын гол сэдвийн тойронд “Боомтоор хошуугаа хөгжүүлэх” бодлогыг дурдаж, суурь төхөөрөмж ба үйлчилгээний чадамжаа бүрэн төгөлдөр болгон, “Нээлтээр дайчлах бодлого" хэрэгжүүлж, гадаад аж ахуй арилжаа худалдаагаа сайжруулан улсын "Бүс ба зам"-ын санаачилгаар "Умардад нээлт хийх" ажлыг хүчлэн ахиулж байна. Архашаат хилийн боомт нь Шинэ Барга Баруун хошууны гадаад нээлтийн салхивч болсны хувьд олон улсын бараа бүтээгдэхүүн энд төвлөрч, бараа бүтээгдэхүүнийг дөрвөн зүг найман зовхист тархаан арилжаа солилцооны үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байдаг. Мөн Шинэ Барга Баруун хошууны бүх талаар Орос, Монгол Улстай сайтар хамтран ажиллахад чухал нэвтрэх зам болж, цоо шинэ төрх байдлаар шинэлэг хөгжлийн боломж тохиолыг ашиглан хөгжиж буй. 1951 онд Архашаат харуулын газар зүйн байршлыг үндэслэж, Шинэ Барга Баруун хошууны захиргаа болон холбогдох байгуулга нэгжийнхэн Архашаатад хилийн хамгаалалтын өртөө байгуулахаар тогтов.

Үүнээс Архашаатын хилийн хамгаалалтын өртөө нь Хятад, Монгол хоёр улсын засаг захиргаа, ардын нөхөрсөг харилцааны чухал боомт болсон байна. 1981 оны 01-р сард Монгол Улсын аж ахуйн хангалгын яамны социализмын хэлтсийн дарга Баттулга, Хятад улсаас Монголд суугаа элчин сайдын арилжаа худалдааны явдлаас Монгол Улсад дэвшүүлсэн “Гурван хилийн арилжааны боомтыг шинээр нээх саналын тухай төсөл"-ийг батлан зөвшөөрч, Архашаат болон Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын Хавиргын арилжаа солилцооны боомтын асуудалд Монгол Улсаа төлөөлөн идэвхтэй дэмжиж байгаа санал бодлоо илэрхийлэв. 1989 оны өмнөх хагас жилд Хөлөнбуйр аймаг болон Монгол Улсын Дорнод аймаг харилцан айлчлалт хийж, хоёр талын арилжаа худалдаа, аж ахуйн мэргэжлийн талаар хамтран ажиллах зөвшилцөөрт гарын үсэг зурсан байна. Мөн тухайн жилийн 07-р сард Шинэ Барга Баруун хошуу болон Шинэ Барга Зүүн хошуу Монгол Улсын Дорнод аймгийн аж ахуй арилжаа худалдааны төлөөлөгчдийн багийнхантай Хайларт арилжаа солилцооны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, бас 9 дүгээр сард нь Архашаат боомтоор бараа бүтээгдэхүүн зөөвөрлөхөөр анх удаа хэлэлцэж тохиров. ӨМӨЗО-ы хилийн боомтын удирдлагын багийнхан Манжуур боомтоор толгойлуулан холбоолон хамтрах ажлын хэсэг байгуулж, боомт нээх талаар тухайн газар дээр  нь хүрч хяналт шалгалт хийсэн. Шинэ Барга Баруун хошуу, Шинэ Барга Зүүн хошууны захиргаа болон холбогдох байгууллагатай хамт боомтын үндсэн байдал, нөхцөл, ойрын өдрүүдийнх нь зорчигчид өнгөрөх болон барааны зөөвөрлөлтийн хэмжээ, аж ахуйн үр ашиг ба хөгжлийн  ирээдүй төлөв байдлыг шалган тодруулав. Тэгээд Архашаат боомт нь Хөлөнбуйр аймаг болон Монгол Улсын Дорнод аймгийн хилийн арилжаа солилцоо ба аж ахуй мэргэжлийн хамтран ажиллах, нөхөрсөг харилцаа тогтооход тохиромжтой боомт болно гэж санал нэгдсэн байна. “Төрийн Зөвлөлийн хилийн боомтын нээлтийн тухай тогтоол"-ын наймдугаар зурвасын гуравдугаар хэсгийг үндэслэвэл ӨМӨЗО-ы Ардын засгийн газар Архашаат боомтыг Хятад, Монголын хилийн арилжаа солилцооны цагийн бараа зөөвөрлөх цэг болохыг зөвшөөрч, нэг улиралд нэг удаа боомт нээж, боомт нээх хугацаа нь 15- 20 өдөр болно. Хилийн боомт жилийн туршид нээгдэж зорчигчид ба бараа зөөвөрлөлтийн засмал зам нэвтрэв. Архашаат хилийн боомт Шинэ Барга Баруун хошууны Архашаат суурингийн хилд байрладаг. Хятад, Монголын хилийн зааг болох 1495 номерт хилийн заагийн хөшөө энд бий.

Монгол Улсын Дорнод аймгийн Хавирга боомттой нүүрлэж, хошууны төв Алтан-Эмээл суурингаас 82 километр зайтай, Монгол Улсын Чойбалсан хотоос 126 километр хол зайтай, дотооддоо бүх орон, цаашилбал бүх Хятад улсын газар оронтой храилцаа холбоотой байдаг. Мөн гадаадад Монгол Улсын Дорнод аймаг, Хэнтий, Сүхбаатар аймагтай найрсаг харилцаа холбоотой. Архашаат боомт 1992 онд Хятад улсын улирлын чанартайгаар нээх нэгдүгээр төрлийн боомтоор хүлээн зөвшөөрөгдөснөөс хойш гурван удаагийн нээлт хийж өргөтгөх түүхэн үйл явцыг өнгөрүүлэв. Үүнд: 1992- 2004 онд улирлын чанартай нээх боомт байж, 2005 - 2015 онд удаан хугацаагаар төвлөрүүлэн нээх боомт байж, 2015 оноос одоог хүртэл түр цагаар жилийн туршид нээх боомт болжээ. 2017 оны 07-р сард Төрийн Зөвлөлөөс Архашаатын засмал замын боомтыг өргөтгөн нээхийг албан ёсоор батлан зөвшөөрч, хоёр тал жилийн туршид засмал замаар зорчигчид ба бараа зөөвөрлөхөд зориулсан удаан хугацаагаар нээх боомт болгов. 2019 оны 04-р сард Хятад улсын хилийн боомтын менежментийн албаны хүсэлтээр ӨМӨЗО-ы хилийн боомтын менежментийн алба, ӨМӨЗО-ы гадаад хэргийн алба, хил дамжин импортолж, экспортлохыг хамгаалан хянан шалгах ерөнхий өртөө, Манжуур боомт зэрэг холбогдох байгууллага нэгжээс бүрдсэн жилийн туршид нээхийг хянан шалгах баг байгуулж,  Архашаат хилийн боомтын газар дээр нь хяналт шалгалт хийж, Архашаат хилийн боомтыг жилийн туршид нээлт хийх нөхцөл боломж бүрдүүлсэн бөгөөд шаардлагад нийцнэ гэж санал нэгтэйгээр жилийн туршид боомт нээхийг нь зөвшөөрсөн байна. Нээлтээр дайчлах бодлогыг хэрэгжүүлж хилийн боомтоор дамжсан арилжаа солилцооны зам өргөжив.  1992 - 2000 оныг хүртэл "Эхлээд нээн нэвтрүүлж, дараа нь дүрэмжүүлэх, нэг талаар нээн нэвтрүүлж, нөгөө талаар бүтээн байгуулах" зарчимд үндэслэж, ӨМӨЗО, Хөлөнбуйр аймаг, Шинэ Барга Баруун хошуу зэрэг гурван шатны Ардын засгийн газар урьд хожид 13.865 сая юаний бүтээн байгуулалтын хөрөнгө оруулж, 458 м2 бүхий Монгол үндэстний онцлогтой холбоот боомтын  холбоолон хянан шалгах тэнхим ( боомт болон холбоолон хянан шалгах байгууллага нэгжийн тамгын газар ба амьдралын хэрэглээний гэр өрөө багтана ) –ыг байгуулж, хоолны тэнхим, цахилгаан гаргах тасаг, хилийн хянан шалгалтын өрөө, зөөврийн менежментийн өртөөний олон улсын зорчигчдын зөөврийн өртөөний байр, 1600 метр урт бүхий тор хашаа, дөхөм бүтцэт улсын үүд, зуухан гэр, машин худаг, худгийн гэр, хошуун төв Алтан-Эмээл суурингаас боомт хүртэлх 82 километр урт бүхий хайрга чулууны засмал замыг байгуулав. Сүүлийн жилд ӨМӨЗО, Хөлөнбуйр боомтын байгууллага нэгжийн харгалзал дэмжлэг болон хилийн боомтын бүх холбоолон хянан шалгах байгууллага нэгжүүдийн бүлгэмдэл хамтын ажиллагааны доор Шинэ Барга Баруун хошуу шинэ цаг үеийн гадаад нээлтийн ажлын гол сэдвийн тойронд “боомтоор хошуугаа хөгжүүлэх” бодлогыг дурдаж суурь төхөөрөмж үйлчилгээгээ сайжруулж төгөлдөржүүлэв. Мөн "нээлтээр дайчлах бодлого"-г хэрэгжүүлж , гадаад аж ахуй ба гадаад арилжаа худалдааг чанга атгаж, улсын "Бүс ба зам"-ын бодлогын бүтээн байгуулалтын тойронд "умардад нээлт хийх" ажлыг ахиулж байна. Архашаат боомтын бүтээн байгуулалт удаан хугацааны хөгжлийн хандлагатай болж боомт нээх нөхцөл болон боомт нээх орчин нөхцөл нь жилээс жилд сайжирч, импортлох экспортлох арилжаа тасралтгүй өргөжиж орон нутгийн аж ахуй нийгмийн хөгжилийг дайчлан дагуулах үйлдэл нь улмаас илэрхий болжээ. Гадаад арилжаа солилцоо нь угийн зөвхөн гуа жимс хүнсний ногоо, хувцас хунар гутал малгай зэрэг бараа бүтээгдэхүүн солилцдог байснаасаа   зэрэглэл ахиж, өнөө нэгэнт олон замаар, олон цар хүрээнд, шинэ хөгжлийн хэлбэрийн боомт ба Шинэ Барга Баруун хошууны чухал нэгэн гадаад аж ахуй арилжаа худалдааны гүүр болсон байна. 

Бараа бүтээгдэхүүний зөөвөрлөлтийн боомтоор нэвтрэх үр ашиг нь бүх талаар дээшлэв. Архашаат боомтын хилээр орж гарахад гурван машин тэрэг зэрэгцэн явж чадах өргөн бүхий засмал зам, Архашаат боомтоос хил дамжин Монгол Улсын хавирга боомт хүрэхэд хоёр машин тэрэг зэрэгцэн явах боломжтой өргөн бүхий засмал зам, Архашаат боомтоос бараа бүтээгдэхүүнийг хянан шалган байцааж импортолж экспортлохад нэвтрэх замыг тавив. 

Боомтын бизнес эрхлэлтийн орчин нөхцөл өдрөөс өдөр сайжирсан байна. Боомтоос орж гарах хүмүүн болон машин унааг улам цаашид дүрэмжүүлэн удирдахыг чангатгах зорилгоос, улсын холбогдох дүрэм шаардлагын дагуу 2 аялал жуулчлалын компанийг боомтдоо оруулж тохируулан суурьшуулсан байна, тэд гадаадын харъяатын машин тэрэг болон хүмүүст холбогдох баталгаа хангаж, даатгал болон аялал жуулчлалын үйлчилгээ хангаж, хилээс орж гарсан зорчигчдын амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталж байна. 2014  2018 оны хооронд, хилээр орж гарсан зорчигчдын зөөвөрлөлтийн хэмжээ нь давхардсан тоогоор 438 мянгад хүрч, хилээс орж гарсан замын хөдөлгөөний зөөвөрлөлтийн тэрэг хөсөг нь давхардсан тоогоор 820 мянгад хүрч, хилээр орж гарсан хүмүүний тоо 3 жил дарааллан 100 мянгыг давсан байна.

Боомтоор дамжин нээлтэт хэлбэрийн аж ахуйн хөгжлийн түргэн замд орлоо. Сүүлийн жилд, Архашаат боомт улсын аж ахуйн түргэн хөгжилт болон нээлтийн хэмжээгээ тасралтгүй дээшлүүлж, боомтын холбоолох хянан шалгалтын байгуулга нэгжүүдийн дэмжлэг доор, улс, ӨМӨЗО-ны зөвшөөрлөөр бүх талаар хоршин хамтран ажиллах ажлыг идэвхтэй биелүүлэв. Мөн боомтын хөгжлийн сууриа тасралтгүй бататгаж, боомтын чадавхиа нэмэгдүүлэн өргөтгөж, боомтын нээн өөрчлөхийг зохицуулан ахиулж, арилжаа солилцоо хийхэд амархан дөхөм байлгах үйлчилгээгээ тасралтгүй дээшлүүлж, асар их өөрчлөлт хувиралттай болгов. Архашаат нь Шинэ Барга Баруун хошууны гадаад нээлтийн цонх болсны хувьд Орос, Монгол Улстай бүх талаар сайтар хамтран ажиллах чухал нэвтрэх зам, цоо шинэ төрх байдлаар шинэ хөгжлийн аз тохиолыг угтаж буй.    Архашаат хилийн боомт жилийн туршид нээгдэх болсон нь Хятад улсын "Бүс ба зам"-ын бодлогыг тууштай хэрэгжүүлэх чухал том арга барил болно. Хятад, Орос, Монголын аж ахуйн коридор, торгоны замын гол чухал орны бүтээн байгуулалтын байр суурь болон үйлдлийг сайжруулж, Хятад, Орос, Монголын аж ахуй арилжаа солилцооны хөгжил, бүх цар хүрээний хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтой.

Шинэ Барга Баруун хошууны Архашаат боомт жилийн туршид нээгдэж, газар орны гадаад арилжааны цэцэглэн хөгжилд ашигтай бөгөөд "гарч явах"  хөгжлийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэхэд ашигтай, суурь төхөөрөмжөө чангатгаж хил хязгаар орноо бэхжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хилийн аюулгүгй байдлыг батлах, аж ахуйгаар хил хязгаар орныг хөгжүүлэх, нээлтээр хилийг эе зохицолтой байлгах, экологи байгаль орчноор хилээ хамгаалах, хил хязгаар орныг хөгжүүлэн ард иргэдээ баяжуулах, ядуурлаас ангижруулан баяжлын замаар замнахад маш чухал ач холбогдолтой.  Хилийн боомтыг жилийн туршид нээхэд орон нутгийн аж ахуйг хөгжүүлж, ард иргэдээ баяжуулан, нэгэн газар орныг цэцэглэн хөгжүүлэхэд маш сайн үр бүтэмжтэй. Архашаат боомт Хятад, Орос, Монголын аж ахуйн коридорт үйлчлэх чухал зам болох нь лавтай.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл