III удаагийн олон улсын морин спортын наадам, XX удаагийн Жирэмийн морин уралдаан нээлтээ хийлээ
2016-08-19 16:58
Энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
ӨМӨЗО-ны III удаагийн олон улсын морин спортын наадам, XX удаагийн “8.18” Жирэмийн морин уралдааны чуулган Тунляо хотод нээгдлээ. Наадам 9 хэсэгт хуваагдан явагдах бөгөөд жуулчид болон тухайн нутгийн ард иргэд өөр өөрсдийн сонирхсон тэмцээний төрөл зүйлээ сонгон оролцох боломжтой юм байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, хувцас загварын үзүүлбэр, хурдан морины үзүүлэх тоглолт болж, хэдэн мянган наадамчин олон нээлтийн арга хэмжээг үзэж сонирхсон байна.






Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
