Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 27-нд мэдээлснээр 26-ны өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 3 тохиолдол бүртгэгдэж, 2 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Хармөрөн мужид 1 тохиолдлыг илрүүлэв. Нас барсан тохиолдол шинээр нэмэгдсэнгүй, сэжиглэлтэй өвчтөний жишээ 5 нэмэгдэж, 4 нь зөөвөрлөгдөн орж ирсэн юм.
Мөн өдөр 80 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 508 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 1 багассан байна.
Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 627 байж, үүнд 22 нь хүнд өвчтөн болно. Халдвар авснаар сэжиглэгдсэн 7 тохиолдол байж, давхардсан тоогоор 1636 тохиолдол бүртгэгдэж, 1009 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.
26-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 723 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Одоод хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82830 , эдгэрч эмнэлгээс гарсан нь 77474 хүн, нас барсан хүний тоо 4633, эмнэлгийн ажиглалтад байгаа нь 8443 хүн байна.

