solongonews
Хөвчийн Олон улсын Элсэн Цөлийн форум эхэллээ
2017-07-29 21:42
VI удаагийн Хөвчийн Олон улсын Элсэн цөлийн форум өнөөдөр буюу 7 дугаар сарын 29-ний өдөр Ордос нутаг дахь Хөвчийн элсний Долоон-Од нуурын аялал жуучлалын бүсэд нээлтээ хийлээ.


Энэ удаагийн форумд дэлхийн олон улс орноос 300 гаруй улс төрч, бизнесмен, судлаачид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид уригдан," Нэг бүс нэг зам"- ын экологийн техник, ногоон эдийн засгийн хамтын ажиллагаа, цөлжилтийн эсрэг ажиллах, ядуурлыг бууруулах, экологийн үйлдвэрлэл болон экологи санхүүгийн шинэлэг байдал зэрэг сэдвийн эргэн тойронд ярилцан судлах юм байна.

Энэхүү форумыг Хятадын Шинжлэх Ухаан, Техникийн Яам, Үндэсний Ой Шугуйн Товчоо, ӨМӨЗО-ны Засгийн газар, НҮБ-ын Байгаль Орчны Яам, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас санаачлан, Хятадын Ардын Гадаад харилцааны холбоо, Ордос хотын Засгийн газар, Хятадын И Ли /Элион/ олон нийтийн халамжийн сангаас хамтран зохион байгуулсан байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл