МХУ-ын Гадаад харилцааны шинэ сайдад баярын цахилгаан илгээв
2020-01-24 21:41
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 1-р сарын 24-нд Канди Элииса-д цахилгаан илгээж, Микронезийн Холбооны Улсуудын Гадаад харилцааны сайдаар сонгогдсонд нь баяр хүргэв.
Ван И баярын цахилгаандаа: Хятад ба Микронезийн Холбооны Улсууд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн туршид хоёр орны харилцаа ихээхэн хөгжиж байна. Саяхан ерөнхийлөгч Дэвид В.Пануэло Хятад улсад төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэлээ. Хятад улс Микронезийн талтай хамт хоёр орны удирдагчийн нийтлэг ойлголтыг нарийн сайтар хэрэгжүүлж, Хятад, Микронезийн стратегийн бүх талын түншийн харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжих, хоёр ард түмэнд үр ашиг хүртээхэд бэлэн байна гэж илэрхийлэв.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
