solongonews
2016 оны 11 дүгээр сарын 21-28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
2016-11-21 16:01
7 хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна.

Баруун аймгуудын нутгаар: 24-нд зарим газраар цас орно. Салхи 24-25-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч хэвээр байх ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс 5-10м/с. Хугацааны эхээр хүйтний эрч өөрчлөгдөхгүй. Цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус өдөртөө 14-19 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 22,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-22-нд Хэрлэн, Онон, Улзын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Цас орохгүй. Салхи 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-22-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 13-18 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл