ХТРТ-ийн мэдээ: Саяхан Хятадын засгийн газрын Ази Европын үйл хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч Ли Хүй: Хятад, Казахстаны харилцаа, хамтын ажиллагаанд 4 том давуу тал, 5 гол онцлог бий. Хэдийгээр сүүлийн үед хоёр талын хамтын ажиллагаанд зарим асуудал гарч байгаа боловч энэ нь “Хөгжлийн явцад тулгарч буй асуудал” юм. Хоёр орны засгийн газар, ард түмэн Хятад, Казахстаны иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжилд итгэл дүүрэн байна гэжээ.
Хятадын засгийн газрын Ази Европын үйл хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч, БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд асан Ли Хүй тэргүүтэй төлөөлөгчид Казахстанд айлчилж байна. Ли Хүй 1997-1999 онд БНХАУ-аас Казахстанд суугаа элчин сайдаар ажиллаж байсан тул Казахстаны хөгжлийг сайн мэднэ. Айлчлалын үеэр, тэрээр Казахстаны дипломат албаны хүмүүс, мэргэжилтэн судлаачидтай уулзаж ярилцсан юм. Ли Хүй хэлэхдээ: "Казахстан тусгаар тогтсоноос хойш, ерөнхийлөгч Назарбаевын удирдлага дор 30 жилийн дотор тусгаар тогтнолоос улс байгуулах замыг туулж, асар их хөгжсөн юм" гэжээ.
Тэрээр: Казахстаны амжилттай зэрэгцээд Хятад, Казахстаны харилцаа ч их хөгжсөн юм. Дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш, хоёр орны харилцаа цаг хугацаа, олон улсын үйл хэргийн өөрчлөлтийг даван туулж, улам баялаг агуулгатай болж, статусын хувьд тасралтгүй дээшилж, сайн хөршийн найрсаг харилцаанаас иж бүрэн стратегийн түнш болж, ашиг сонирхлын хамтын цогц байгуулахаас хувь заяаны хамтын цогц байгуулах түүхэн үе шатыг туулсан юм. Хятад, Казахстаны харилцааны хөгжилд 4 том давуу тал бий гэжээ.
"1-р давуу тал бол манай хоёр хаяа нийлсэн, эн бол Хятад, Казахстаны найрсаг харилцааны газар зүйн давуу тал юм. 2 дахь давуу тал бол хоёр орон дээд түвшинд улс төрийн итгэлцэл, амин чухал асуудалд харилцан эрс шуурхай дэмждэг уламжлалтай. Хятад, Казахстаны хооронд зохицуулж чадаагүй түүхэн асуудал байхгүй. 3 дахь давуу тал бол хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа бусад хөрш орны тэргүүнд явж байгаа юм. 4 дэх давуу тал бол Хятад, Казахстаны аль аль нь Дорнын орон, хоёр талын үнэт зүйлийн тухай үзэл баримтлал, сэтгэлгээний хэлбэр, соёл зэрэг нь адил төстэй, олон асуудлын тухай адил үзэл бодолтой байдаг юм" гэжээ.
"Бүс ба зам” санаачилга, Казахстаны “Саруул зам” шинэ эдийн засгийн бодлого харилцан уялдахын дагуу, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ эринд орсон юм. Ли Хүй хэлэхдээ: Хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаанд 5 гол онцлог бий гэжээ.
"Нэгд, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр гол болгосон хоёр талын худалдаа түргэн хөгжиж байна. Хоёрт, хил дамнасан тээвэрлэлтээр онцлог болгосон дэд бүтцээр холбогдох асуудал гүнзгийрч байна. Гуравт, техникийн шинэчлэлээр хөдөлгөх хүч болгосон үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа ахиж байна. Дөрөвт, өндөр үр ашигтай банк санхүүгийн хамтын ажиллагаа хөгжиж байна. Тавд, ард иргэдийн итгэлээр удирдлага болгосон хамтын ажиллагаа нягтарч байна" гэжээ.
Энэ оны эхээр Казахстаны зарим иргэд жагсаал цуглаан хийж, Хятад улс Казахстанд хоцрогдсон, хуучин үйлдвэрээ шахаж байна хэмээн шүүмжилсэн. Өрнөдийн зарим хэвлэл үүнийг далимдуулж, Хятад, Казахстаны хамтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон юм. Үүнтэй холбогдуулж Ли Хүй хэлэхдээ: "Өөрийн дургүй зүйлийг бусдад бүү хүс" гэсэн хятад хэлц үг бий. Хятад улс урьд нь өрнөдийн хөгжсөн орны хоцрогдсон үйлдвэрийг хүлээн авдаг орон байсан. Хоцрогдсон үйлдвэрийн хор уршгийг их ч амссан. Хятад улс бусад орныг хохироож, өөрөө завших хэрэг яасан ч хийхгүй" гэжээ.
"Итгэл бол алтнаас үнэтэй. Хятад, Казахстаны харилцаанд зарим асуудал гарах нь хэвийн үзэгдэл юм. Найрсаг зөвшилцлөөр дамжуулан зах зээл, бизнесийн зарчмын дагуу төсөл хэрэгжүүлж, холбогдох асуудлыг зүй зохистой зохицуулж болно. Хятадын тал үүнд үнэнч сэтгэл өвөрлөж байна. Казахстаны тал ч арга хэмжээ авч, Хятадын аж ахуйн нэгж, ажилтны аюулгүйн байдал, эрх ашгийг хамгаална гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
