БНХАУ-ын эрх баригчид шинэ захирамж гаргаж “Хачин жигтэй архитектур бүхий барилга байгууламжийг хориглох” шийдвэрээ танилцууллаа. Тус улсын хэд хэдэн том хотод хэлбэр дүрс нь ер бусын хийцтэй баригдсан барилгууд цөөнгүй байдаг юм.
Тэр ч бүү хэл хос өмд мэт харагдуулам архитектуртай нэгэн барилга байхаас гадна цайны гүц мэт хэлбэртэй ч барилга Хятадын зүүн өмнөд хотод сүндэрлэсэн байдаг. Тиймээс цаашид иймэрхүү гаж, сонин хэлбэртэй байшин, барилгыг Хятадын эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.
Шинэ удирдамжаар “Аливаа өндөр барилга эдийн засаг, үйл ажиллагааны хувьд ашигтай, гоо зүйн тааламжтай байдлыг бий болгосон” байх шаардлагыг хангасан байх ёстой юм байна.









