Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 12 дугаар сарын 29-ний өдөр нийтэлсэн "Хятадын зам тээврийн хөгжил" цагаан номонд "Арван гуравдугаар 5 жилийн" төслийн хугацаанд гадаад дотоодын зам харилцааг холбож, хот хөдөөг өргөнөөр хамарсан, зам харилцааны зангилааны чадавхыг улам боловсронгуй болгож, тээврийн үйлчилгээг өндөр үр ашигтай болгосон зам тээврийн цогцолбор системийг байгуулна гэжээ.
2020 он гэхэд хурдны төмөр замын нийт уртыг 30 мянган км болгож, Хятадын том хотуудын 80-аас дээш хувийг холбоно. Хурдны авто замыг шинээр 30 мянган км бүтээн байгуулна. 2020 он гэхэд Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин, Хөх мөрний дунд урсгал, төв нутаг, Чэндү-Чүньчин, Шаньдүнгийн хойг зэрэг хотын бүлэглэлийг холбосон хот хоорондын хурдны замын сүлжээг бүрдүүлэх юм байна. 3 саяас дээш хүн амтай хотуудын зам харилцааны сүлжээг түргэн бүтээн байгуулж, хотын төмөр замыг шинээр 3000 км байгуулна гэжээ.
Цагаан номд 2020 онд Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулна. Нэгдүгээр зуун жилийн төлөвлөгөөний зорилтоо биелүүлэхэд зам тээврийг улам түргэтгэж, дэд бүтцийн болон тэргүүний үйлчилгээний үүрэг гүйцэтгэж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад бат бэх баталгаа хангах болно гэжээ.
