
ДНБ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 6.7 хувиар нэмэгдэж, төлөвлөлтийн дагуу хөгжиж байна. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээ 10.7 хувиар нэмэгдэж, нийгмийн хэрэглээний борлуулалтын еөрнхий хэмжээ 10.3 хувиар нэмэгджээ. Экспортын хэмжээ гуравдугаар сард 18.7 хуваир нэмэгдэж, CPI 2.1 хувиар нэмэгджээ. Ажил алдсан нором 4.04 хувиар багасч, иргэдийн орлого 6.5 хувиар нэмэгдсэн заалт гарчээ. Энэхүү байдлын дагуу Хятадын эдийн засаг нь өнөд өсөлт болон чанарыг баталж, хөгжлийн давуу талыг буй болгосон бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайн сайхан болмжийн дагуу өсөлтөө нөөцөлж, давуу талаа нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн давуу талыг бариж, тогтвортой, төлөвлөлтөд нийцсэн өсөлтийг буй болгожээ.
Ажил үүргийг цаг бүрд нь биелүүлнэ
Энэ оны эхний улирлын сайн эхлэл нь Хятадын эдийн засгийн хөгжилд бат суурийг тавьжээ. Зам харилцааны банкны эдийн засгийн мэргэжилтэн Ляньпин хэлэхдээ: - нэгдүгээр улиралд хэрэгцээ шаардлага нь нэмэгдэж, үнэ ханшийн хувьралтыг буй болжээ. Хоёрдугаар улиралд тус үр дүнгийн дагуу эдийн засгийн өсөлт тогтвортой болох бөгөөд аж ахуйн нэгжүүд өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн хурдыг баталж байна гэжээ.
Өнөөгийн хөгжлийн боломжийг баталхын тулд бидэнд тулгамдаж байгаа бэрхшээл болон эрсдлийг таних хэрэгтэй. Бодит байдлаас үзвэл, аж үйлдвэрийн үлдэгдэл хүчин нэмэгдэж байгаа нь Хятадын эдийн засагт тулгамдсан асуудал болно. Банкны зээлээр хөрөнгө оруулж байгаа нь нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь банк санхүүгийн салбарт эрсдлийг буй болгоно хэмээн Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жюй Жиньвэнь хэлсэн үгэндээ ярьлаа.
Сайн сайхан орчин нь хөгжлийн давуу талыг буй болгоно
Хятад улс нь эрсдлийг шийдвэрлэх чадавхтай бөгөөд “Нөөц хүчин” хадгалсаар байна. Жюй Жиньвэнь хэлэхдээ: - Өнөө бид эдийн засгийн дунд өндөр хурдтай өсөлтйиг баталж чадсан бөгөөд хөгжлийн шинэ өсөлтийг хайж байгаа. Мөн зохих амжилтад хүрсэн. Хятадын эдийн засгийн сайн сайхан хөгжил, өсөлтөд ямар ч асуудал оршихгүй бөгөөд бид тогтвортой өсөлтөө баталж чадвал бидэнд тулгамдсан асуудал болон эрсдэл нь арилж, эдийн засгийн тогтвортой өсөлт болон хөгжлийн нөөц хүчнээ хадгалах байдлыг буй болгож чадна гэжээ.
Саяхан Чинхуа их сургуулийн Хятад болон Дэлхийн эдийн засгийн судалгааны төвийн эрхлэгч Ли Даокүй хэлсэн үгэндээ: - Хятадын эдийн засаг нь хамгийн дор өсөлтийн хэмжээнээс өнөөгиийн өсөлтийн цэгт хүрсэн нь гурван давуу нөхцлийг бүрдүүлсэн байна. Нэг. Засгийн газраас зах зээлийн эдийн засгийг ихээр дэмжсэн. Хоёр, Хятадын хөдөлмөр хүчний ажилтны оюун ухаан дээшилж, ажил хөдөлмөр үр өгөөжтэй болсон. Гурав. Гадаадад улам их нээлттэй болсон гэжээ.
Хятадын зах зээлийн здийн засгийн хөгжлийн хэр түвшин нь хачирхалтай бөгөөд дэлхий дахинд танигдсан байна. Одоогийн бүртгэлээр дэлхийн эдийн засгийн 80 гаруй томоохон улс орнууд Хятадын эдийн засгийн өсөлт болон байр суурийг хүлээн зөвшөөрч байна.
Ли Даокүй хөдөлмөр хүчний талаар хэлэхдээ: - Хятадын их сургуулиудын элсэлт нь 2014 оны 38 хувь байсан нь тэргүүний түвшинд хүрсэн бөгөөд соёл боловсрол хүртээгүй хүний тоо дунд 16-гаас дээш насны хүний тоо нором 4 хувиас дор байдаг. Тэр мөртөө Хятадын соёл боловсрол хүртээгүй хүний стандартын хэмжээ нь шинээр хөгжиж байгаа улс орны стандартаас өндөр байдаг. Мөн тэтгэлэгт гарах гэж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн хэмжээ нь 20 жилийн өмнөх хүний эрүүл мэндийн түвшнээс сайн байдаг гэжээ.
Хятад улс гадаадад нээлттэй бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэг бүс нэг зам” санаачилга нь анхаарлын төвд орсон төсөл божээ. Хятадын Худалдааны яамнаас мэдээлсэн статистикийн үзүүлтээр, 2015 онд Хятадын аж ахуйн нэгжүүд “Нэг бүс нэг зам”-тай холбоотой улс орнуудад 14.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд энэ нь 18.2 хувиар нэмэгджээ. Хувьчилж авсан төслийн хэмжээ нь 92.6 тэрбум ам.долларт хүрч, 7.4 хувиар нэмэгджээ.
Боломжийг ашиглан тогтвортой өсөлтийг батална
Сайн сайхан хөгжлийн нөхцөл боломж дагуу Хятадын эдийн засгийн ирээдүйн хөгжил нь ямар бол? Хятадын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал нь U хэлбэртэй зохицуулалтын үе шатанд байж, хөгжлийн түвшин хамгийн дор хэмжээнд хүрсний дараа дахин сэргэн хөгжинө. Хятадын эдийн засаг нь дээр дурдсан гурван нөхцөл байдлыг бүрдүүлж, бусад улс орны хөгжлийн туршлагыг ашигласны дагуу ДНБ-ний өсөлт нь 7 хувь орчим байх ёстой, гэтэл өнөөгийн хөгжил нь энэ өсөлтийн хэмжээнээс дор байдаг, энэ нь ирээдүйд эдийн засгийн өсөлт нь хөгжих боломж, орон зайтай гэдгийг харуулж байна хэмээн Ли Даокүй хэлжээ.
Эдийн засгийн судлаач Лю Шыжинь хэлэхдээ: - ирээдүйд эдийн засгийн хөгжил нь хамгийн дор хэмжээнд хүрэхгүй бөгөөд үүнтэй ойролцоо бол эдийн засгийн хөгжил нь хагийн дор хөгжлийн шинэ түвшинг тогтоох болно. 2016 оны сүүлийн хагас жил буюу 2017 оны эхний хагас жилд хамгийн дор өсөлтийн хэмжээнд хүрэх болно гэжээ.
Хятадын эдийн засгийн ирээдүйн хөгжил өсөлт нь бидийн чармайлтад байдаг. Эдийн засгийн хөгжил нь ямар байсан ч бид нар тогтвортой хөгжлийг батала чадавхитай. Үүнд гол асуудал нь яамар арга замаар өөрийгөө хөгжүүлбэл эдийн засгийн хөгжлийн тогтвортой өсөлтийг баталж чадах вэ гэдэг асуултанд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэтэрхий хурдан өсөлт болон бууралт нь Хятадын эдийн засгийн эрүүл хөгжилд сөргөөр нөлөөлөх болно. Ирээдүйд тогтвортой хөгжих нь эдийн засгийн хөгжилд хамгийн ашигтай бөгөөд үүнийг биелүүлж чадна гэдэгт итгэж байна.
Хятадын эдийн засгийн давуу нөхцөл байдал болон асар том зах зээл нь бидний хөгжлийн боломж бөгөөд эдийн засгийн хөгжлийн “Нөөц хүчин” болно. Бидний хөдөө орон нутаг болон хотын хөгжилд хөрөнгө оруулах орон зай их байх бөгөөд ирээдүйд хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээ нь зам сүлжээ, усан барилга, боловсролын салбар зэрэг. Хөдөө орон нутгийн хот сууринтэй зэрэг хөгжүүлэх нь Хятадын эдийн засгийн хөгжилд их хэмжээний хөдөлгөх хүчин хангах болно. Мөн өнөөгийн хэрэгжүүлж байгаа татварыг багасгаж, үнэ ханшийг бууруулах нь нийгмийн эдийн засгийн хөгжлийн хөтөлж чадах бөгөөд эдийн засгийн хөгжилд хүчин нэмдэг. Бид олон улсын зах зээл рүү орох хэрэгтэй бөгөөд олон улсын арилжаа худалдаагаар дамжин эдийн засгийн хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж Жюй Жиньвэнь хэллээ.
