Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба "Хятадын шинэ цаг эриний эрчим хүчний хөгжил" цагаан номыг 12-р сарын 21-нд нийтэлж, хэвлэлийн бага хурал хийсэн байна. Хятадын эрчим хүчний ерөнхий газрын дарга Жан Жяньхуа хэвлэлийн бага хуралд Цагаан номын гол агуулгыг танилцуулж олон нийтийн анхаарал хандуулж байгаа асуудалд хариуллаа.
Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл ашиглах арга хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарав. Жан Жяньхуа:
- "Хятадын шинэ цаг эриний эрчим хүчний хөгжил" цагаан номд Хятад улс эрчим хүчний хувьсгал хийж олсон түүхт амжилтыг системтэй танилцуулж, Хятадын шинэ цаг эриний эрчим хүчний аюулгүй хөгжлийн стратегийн бодлого, арга барилыг бүх талаар өгүүлсэн юм.
Цагаан номд: Хятад улс эрчим хүчний хувьсгалыг эрс хэлбэрэлтгүй ахиулж, эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтад томоохон өөрчлөлт гаргаж, эрчим хүчийг хөгжүүлэх талаар түүхт амжилт олсон. Эрчим хүчний хэрэглээний бүтцийн талаар цэвэр нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах чиглэл рүү өөрчлөгдөв. 2019 онд нүүрсний хэрэглээ нийт эрчим хүчний хэрэглээний 57.7 хувийг эзлэх болж, 2012 онтой харьцуулахад 10.8 нэгжээр буурсан байна. Байгалийн хий, усан цахилгаан, цөмийн цахилгаан, салхин хүчний цахилгаан зэрэг цэвэр эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчний хэрэглээний 23.4 хувийг эзэлж, 2012 онтой харьцуулахад 8.9 нэгжээр нэмэгдсэн байна. Эрчим хүчний ногоон хөгжил нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж, 2019 онд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2005 оныхоос 48.1 хувиар буурсан байна гэж тэмдэглэжээ.
Аюулгүйн баталгаатай өөрчлөлт хөгжил
Хятад улс бол дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч, хэрэглэгч орон юм. Жан Жяньхуа:
- Шинэ цаг эринд орсны дараа эрчим хүчний хангамжийн баталгааг хангах хэрэгтэй бөгөөд чанарыг нь дээшлүүлэн, үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Ялангуяа өнөөгийн дэлхийн эрчим хүч нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулалах тийш шилжиж байгаа үед эрчим хүчний аюулгүйн баталгааг хангахад шинэ байдал шинэ сорилт тулгарч байна гэж хэллээ.
Эрчим хүчний аюулгүйн баталгаа болон цэвэр нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах тийш шилжихийг хэрхэн тэнцвэртэй байлгах вэ гэдэг тал дээр аюулгүй баталгааг хангасан нөхцөлд шилжилтийн алхааг хурдасгаж, шинжлэх ухаанчаар төлөвлөн зохицуулах хэрэгтэй гэж Жан Жяньхуа хэлсэн байна. Үүнд,
Нэг. Нүүрсийг эрчимтэй цэвэршүүлэн ашиглаж, нефтийн олборлолтын эрч хүчийг нэмэгдүүлнэ. Байгалийн хийн үйлдвэрлэл хангамжийн системийг түргэн байгуулах.
Хоёр. Салхин, нарны, биологи зэрэг чулуужмал бус эрчим хүчний нээн ашиглалтыг түргэсгэж, нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах эрчим хүчийг өргөнөөр хөгжүүлж, дахин сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийг дэмжих.
Гурав. Шинэ үеийн мэдээллийн дэд бүтцийн тоног төхөөрөмж байгуулах боломжийг ашиглан, эрчим хүчний дижитал, оюунлаг хөгжлийг дэмжиж, эрчим хүчний бүх үйлдвэрлэл хангалтын гинжин хэлхээсний оюунлаг түвшинг дээшлүүлэн, төрөл бүрийн эрчим хүчний зохицонгуй хөгжилд тус дэм үзүүлж, эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй.
“Бүс ба зам” эрчим хүчний олон улсын хамтын ажиллагааг бүтээлчээр ахиулна
Цагаан номд: 2019 онд Хятад улс зэрэг 30 гаруй улс орон хамтдаа “Бүс ба зам” эрчим хүчний хамтын ажиллагааны түншийн харилцааг тогтоосон гэж тэмдэглэсэн байна.
Жан Жяньхуа:
- “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санаачилгын удирдлага дор Хятадын эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, томоохон чухал төслүүдийг хэрэгжүүлэн, эрчим хүчний хамтын ажиллагааны олон талт, хоёр талт механизм тасралтгүй боловсронгуй болж, бодлого технологийн солилцоо өдөр ирэх тутам нягтарч, “Бүс ба зам” дагуух холбогдох улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд идэвхтэй үр нөлөө үзүүлсэн байна гэж хэллээ.
Одоо олон орон ногоон хөгжлийн бодлогоор эдийн засгийн сэргэлтээ дэмжиж, цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилт түргэсч байна. Шинэ нөхцөл байдал, шинэ сорилтын өмнө хамтдаа зөвшилцөн, хамтдаа байгуулах, хамтдаа хуваалцах зарчмын дагуу өндөр стандарт бүхий ард иргэдийн амьжиргааг дэмжсэн, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийг зорьж, “Бүс ба зам” эрчим хүчний хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлэхийг бүтээлчээр дэмжих болно гэж цагаан номд онцолсон байна.
Хятад улс нэг талаар дэлхийн эрчим хүчний засаглалын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, нээлттэй багтаамжтай үзэл баримтлалын дагуу “Бүс ба зам”-ын эрчим хүчний хамтын ажиллагааны түншийн харилцааг байгуулж, эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагаанд тус дэм үзүүлэн, бүс нутгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн нэгдсэн судалгаа солилцоо хийж, идэвхтэйгээр олон талт хамтын ажиллагаа солилцоо өрнүүлж байна. Нөгөө талаар Хятад улс дэлхийн эрчим хүчний шилжилтэд гүнзгий оролцон, холбогдох улс орнуудтай цөмийн, салхины, нарны, оюунлаг цахилгаан сүлжээ, оюунлаг эрчим хүч, дэд бүтцээ харилцан холбох зэрэг тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулж, ногоон эрчим хүч, ногоон банк санхүүг уялдуулан хөгжүүлж, хоёр талт, олон талын хамтын ажиллагааг сайжруулж байна.
