solongonews
Цар тахлын эсрэг тэмцсэн дөрвөн төрлийн нөхцөл байдал
2020-07-14 21:33
Цар тахлын эсрэг тэмцсэн дөрвөн төрлийн нөхцөл байдал

Орон нутгийн цагаар 07-р сарын 13-нд ДЭМБ-аас хийсэн "Ковид-19"-ийн тухай ээлжит хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом дэлхийн улс орнууд өдгөө дөрвөн төрлийн нөхцөл байдалтай байгаа гэжээ.

Тэрээр мөн: Нэг. Ухаалаг сэрэмжтэй улс орон, бэлтгэлээ сайн хийж, эхний бүлгийн өвчтөнүүдийг үр дүнтэй хурдан эмчилж, тахал өргөн цар хүрээтэй тархахаас зайлсхийж чадсан. Эдгээр улс орны удирдагчид онцгой байдлыг хянаж, заавал хэрэгжүүлэх шаардлагатай арга бодлогынхоо талаар санал бодлоо ард иргэдтэйгээ үр дүнтэй солилцож, халдвар авсан тохиолдлыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийлгэн тэдэнтэй ойр харилцсан хүмүүсийг олох зэрэг бүх талын стратегийг хэрэгжүүлэн "Ковид-19"-ийн халдварыг таслан зогсоожээ.

Хоёр. Олон нийтийн эрүүл мэндийн хүчтэй удирдлага ба бодлогоор цар тахлыг хяналтдаа авч чадсан улс орон, жишээ нь Европын орнууд.

Гурав. Тахлын эхний оргил үеийг хяналтдаа авч чадсан боловч хөл хорионы арга хэмжээгээ сулруулсны улмаас шинэ давлагаа үүсэж, оношлогдсон тохиолдол хурдан нэмэгдсэн байна. Олон орнууд эрсдэлийг багасгах бодлого хэрэгжүүлээгүй учраас цар тахлын эсрэг олсон амжилтаа дахиад алдаж байна.

Дөрөв. Цар тахалд ноцтой өртөж буй орнууд, үүнд Америк тив, Зүүн Өмнөд Ази болон Африкийн зарим орнууд багтаж байна гэжээ.

Тедрос Адханом: ДЭМБ улс орнуудын бүх хүмүүстэй хамтран ажиллаж, вирусийн тархалтыг таслан зогсоож, нас баралтыг бууруулан, хорооллууд өөрийгөө болон бусад хүмүүсийг хамгаалахыг дэмжих бөгөөд засгийн газрын хүчтэй удирдлагыг дэмжин туслалцаа үзүүлнэ гэжээ.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл