ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад хэргийн сайд Ван И 7-р сарын 4-ний өдөр Гуанси мужид Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тан Сонтой хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ, Хятад-Вьетнамын харилцаа өнгөрсөн онд хурдацтай хөгжиж чадсан бөгөөд хоёр талын дээд удирдагчид стратегийн ач холбогдолтой Хятад-Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай хамтран зарласан нь "Хятад, Вьетнамын гүн гүнзгий нөхөрлөл, хамтрагчид, ах дүүс" болгожээ. Энэ жил Хятад, Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг байгуулах ажлын "сайхан эхлэл" болж байна.
Буй Тан Сон хэлэхдээ, Вьетнам-Хятадын харилцаа бүхэл бүтэн, өргөн цар хүрээтэй, гүнзгий байдлаар хөгжиж байна. Бид Хятад улстай нягт хамтын ажиллагааг хадгалж, дээд түвшний солилцоог төлөвлөж, нам хоорондын солилцоог бэхжүүлж, уялдаа холбоог хөхиүлэн дэмжиж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Вьетнам-Хятадын найрамдал нөхөрлөлийг идэвхтэй хөгжүүлж, стратегийн ач холбогдолтой Вьетнам-Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна.
