solongonews
Хятад-Европын галт тэрэг аж үйлдвэрийн хөгжлийг дэмжинэ
2023-02-17 16:13
Хятад-Европын галт тэрэг аж үйлдвэрийн хөгжлийг дэмжинэ.

    ХКН-ын ХХ их хурлаар "Бүс ба зам"-ын өндөр чанартай хөгжлийг хамтдаа дэмжиж, дунд баруун болон зүүн хойд бүс нутгийн нээлттэй байдлын түвшинг дээшлүүлэхийг ахиулах хэрэгтэй гэжээ. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт тасралтгүй ахихын дагуу Хятад-Европын галт тэрэг нь дотоод, гадаадын олон нийтэд танил дасал болж, Хятад-Европын эдийн засаг худалдааны харилцаанд дутагдаж болшгүй тээвэрлэгч болж байна. 

   Хятад-Европын галт тэрэг нь үргэлжлэн эмх цэгцтэй ажиллаж, дэлхийн тахлыг эсэргүүцэх болон эдийн засгийн дамжуулалтыг ахиулахад эрч хүч нэмсэн төдийгүй “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаанд гэрэл гялбаа нэмсэн байна. 

   Сүүлийн жилүүдэд Хятад-Европын галт тэрэгний хөгжил өдөр ирэх тусам өөрчлөгдөж, аюулгүй, өндөр үр ашигтай, хямд үнээр давуу талтай болсноор бүс нутгийн чанартай галт тэрэгнээс олон улсын нөлөө бүхий нэртэй төмөр замын бараа гүйлгээний брэнд болон хөгжжээ. Өдөр ирэх тусам олон бараа бүтээгдэхүүнүүд Хятад-Европын тусгай галт тэргийг сонгож байгаа бөгөөд импортын автомашины тусгай галт тэрэг, шуудангийн тусгай галт тэрэг, хил дамнасан цахим худалдааны тусгай галт тэрэг, модон материалын тусгай галт тэрэг, ногоон буурцгийн тусгай галт тэрэг зэрэг тусгай галт тэрэгнүүд аж үйлдвэрийн хөгжлийг дэмжиж байна. Үүнчлэн олон улсын бараа гүйлгээ ба дахин бүтээх аж үйлдвэрийн дэлхийн хөгжлийн цар хүрээг өргөжүүлж байгаа аж.

Зохиогч: Бэлтгэсэн: Хан Хуншя
Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл