solongonews
Азийн бизнес форум болов
2018-07-10 10:02
Азийн бизнес форум болов.

“Инноваци, эдийн   засаг, давуу талаа өргөжүүлье” сэдэвт 2018 оны Азийн бизнес форум 09-нд Хонконгт болж,   мэргэжилтэн судлаачид олон улсын байдал, Азийн инноваци, эдийн засгийн хөгжлийн   тухай судлан хэлэлцлээ. 

Тус форумын нээлтийн ёслолд   Хонконгийн онцгой бүсийн захиргааны Инноваци , технологийн газрын дарга Ян   Вэйшюн: Азийн эдийн засгийн өсөлтийг ахиулахад хамгийн чухал нь инноваци,  технологийн хөгжил юм. Хиймэл оюун ухаан, робот, банк санхүүгийн технологи Азид   түргэн хөгжиж, урьд инноваци технологийн импортлогч бүс байсан бол одоо   нийлүүлэгч бүс боллоо. 2018 он бол "Хятад-АСЕАН-ны инноваци жил" юм. БНХАУ-ын   дэлхийд хандсан цонх гэгдсэн Хонконгийн давуу талыг Азийн орнуудын эдийн засаг,   их сургууль, судалгааны хүрээлэнгүүд ашиглаж, инноваци технологийн түншлэлийн   нягт харилцаа тогтоон, инновацийн хүчээр Азийн эдийн засгийг шинэ түвшинд   гаргахыг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл