solongonews
Үзэсгэлэнт Хятад улсыг мэдрэхүй
2021-04-19 16:03
Үзэсгэлэнт Хятад улсыг мэдрэхүй

Урин хавар айлсаж хүмүүс байгалийн үзэмж сонирхон сэтгэлээ сэргээхээр аялж эхэллээ. Үзэсгэлэнт газруудын хаврын урин сэтгэл хөдөлгөхөөс гадна, зам дагуух нүд алдам сайхан үзэмжид эрхгүй сэтгэл татагдана. Аялал жуулчлалын хатуу хучилттай зам хаа сайгүй улам бүр нэмэгдсээр байна. Харахад үзэсгэлэнтэй, явахад хялбар дөт болсон төдийгүй, орон нутгийн аз жаргал, хөгжил цэцэглэлийн зам болжээ.

    Хаа сайгүй харагдах үзэсгэлэнт газрууд

Чан Чилү нь Бээжин хотын өөрөө машин жолооддог аялал сонирхогчдын сайн мэддэг газар юм. Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэх цаг саатаж, өөрөө машин жолооддог аялал сонирхогчид, цэцэг сонирхдог олон хүмүүс бүгд Чан Чилүг сонгон зорьж ирдэг. Чан Чилү нь Бээжингийн Чанпин дүүргийн Чанлин суурингаас Хэбэй мужийн Чичэн шянь хүрэх замд буй Ванянь уулыг дагасан замаар урагш яваад байхад урт цагаан хэрмийг ч олж хардаг. Тэрээр:

“Бээжин хотын хамгийн үзэсгэлэнт уулан замын нэг” гэж алдаршсан байдаг. Үүний дунд Чанпин болон Яньчингийн уулзвар дахь Паньшань замаас уулын тоор, уулын гүйлс сонирхох боломжтой.

Өөрөө машин жолооддог аялал сонирхдог Чанчи Чан Чилүд хэдэн удаа аялснаа ч мэдэхгүй байлаа. Дөрвөн улирлын турш Чан Чилү нь өөр өөр өнгө үзэмжтэй байдаг. Хавар цагаар цэцэг сонирхож, зунаар халуунаас зугтаж Чан Чилүг зорин ирэх, намар цагаар Хун Яэг сонирхож, өвөл цагаар цас сонирхож болдог.

- Хавар болохоор л уулын тоорын цэцэглэлтийн үеийг амжиж сонирхохоор бид долоо хоног бүрийн амралтаараа машинаар Чан Чилүг зорьж очдог. Уулын тоорын цэцэглэх хугацаа нь маш богино. Бараг 03-р сарын сүүлчээс 04-р сарын эхэн хүртэл цэцэглэдэг. Энэ хугацаанд очиж амжихгүй бол дараа жилд нь очихоос өөр аргагүй байдаг гэж Чанчи ярина. Чан Чилүгийн ойролцоо машин тэрэгний зогсоолтой. Зарим хэсэгт нь жуулчдад зориулсан уул өөд алхах модон банзан замтай. Чан Чилүд цэцэг сонирхож байсан дурсамжуудынхаа тухайд Чанчи 2020 оны хаврыг илүү онцгой, түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн тухайгаа дурсан ярьж байна.

- Өнгөрсөн жилийн энэ үед би ч мөн зуршил ёсоор Чан Чилүг хэд хэдэн удаа зорьсон. Замын дэргэд машин тэрэгний зогсоолтой, ойролцоо нь бас яг цэцэглэж буй уулын тоорын модтой. Түүний дэргэд маш олон хүмүүс зураг даран хөөрөлдөж байлаа. Хэдийгээр бүгд маск зүүсэн ч бүх хүмүүс эндээс аз жаргал, тайвширлын мэдрэмж авч байсан. Энэ жилийн 03-р сард тэрээр хоёр удаа Чан Чилүг зорьсон гэж хэллээ. Мөн:

- Өөрөө машин барин Чан Чилүг зорьж буй хүмүүс нь өнгөрсөн жилээс илүү олон болсон байна гэж хэллээ.

  Нэг хурдны замаас дөрвөн улирлын үзэмжийг олж хардаг. Хятад улсад Чан Чилүтай адилхан ийм гоё мэдрэмж төрүүлдэг хурдны зам маш олон байдаг. Эдгээр нь аялалд гарч буй хүмүүст зориулсан шинэ газрууд бөгөөд хүмүүс хот руу ойртох цонх болох юм.

         Хурдтай хөгжиж буй “Аз жаргалын зам”

Хот бүхэнд “түүхийг өөрчилсөн” нэгэн зам байдаг. Тосгоны замуудаар холбогдсон сувд тана адил 300 гаруй соёлын үзэмжийн газрууд маш олон жуулчдыг татаж байдаг. Энэ бол Хэбэй мужийн Шэшяний Чянь Лишян тосгоны зам болно. Тус замууд холбогдсоноор орон нутгийн аялал жуулчлалын хөгжил “гол судас” болж, улаан өнгийн аялал жуулчлал, эртний аялал жуулчлал, уул усны аялал жуулчлал зэрэг хурдтай хөгжлөөр амралтын газар, гэр буудал ажиллуулан орон нутгийн иргэдийн амьжиргааг цэцэглүүлсэн байна.

Шаньдүн мужийн Тай-Ань хотын Тайшань дүүргийн Шэнжуан суурингийн умард хэсгийн уулын хэсэгт байрлаж буй Шяо Жинькүө тосгон нь “Олигтойхон зам ч алга”, иргэд уулнаас ч гарахад хэцүү байжээ. Өнөөдөр 23,8 км урттай аялал жуулчлалын зам нь ашиглалтад орсноор есөн тосгоныг нэвтрүүлсэн төдийгүй, тосгоны оршин суугчдын нааш цааш явах нөхцөлийг сайжруулан, орон нутгийн цайны худалдаа, аялал жуулчлал, үзэсгэлэнт газруудыг сурталчилсан байна. Энэ тосгоны оршин суугчид алс холын жуулчдад цэвэр агаар, үзэсгэлэнт газар, сайн сайхан бүтээгдэхүүнийг саадгүй үзүүлэх боломжтой болж, ядуу тосгон нь үнэхээр “Эрдэнийн хөмрөг” болж хувирсан байна.

Замгүй байсан бол замтай болж, зам нь явах тусам үзэсгэлэнтэй болсоор байна. Аялал жуулчлалын замын өөрчлөлтийн цаана орон нутгийн хөгжил цэцэглэлтийн ул мөрийг сийлж байдаг.

- Тухайн газрын хөгжил, өөрчлөлтийг харъя гэвэл тухайн нутгийн хамгийн онцлог шинж чанартай орон нутгийн замыг сонгох нь хамгийн тохиромжтой арга юм. Тэндээс хотын хөгжлийн замналыг олж харах болно гэж өөрөө машин жолоодон аялах сонирхолтой Шяожао ярьж байна.

   Хөдөө орон нутгийг хөгжүүлсэн “хурдны зам”

   Одоо тээврийн газрын орлогч дарга Ван Жичинээс хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхэд туслан, ядуурлаас ангижруулах ололт амжилтыг цаашид нэгтгэн өргөжүүлж, тээврийн төслүүдийг тосгон айл өрхөд хүргэх ажлыг сурталчлан дэмжинэ. Хөдөө тосгонд гуравдугаар зэрэглэлийн зам, хүн ам олонтой хөдөө тосгоны замыг хатуу хучилттай харьцлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын зам, үйлдвэрлэлийн зам, нөөцийн зам барих ажлыг ахиулна гэж хэллээ. Мөн Ван Жичин:

- 2035 он гэхэд Хятад улс “Томоохон бүтцийн тохируулалт, өндөр чанартай байгууламж, үр дүнтэй засаглал, өндөр чанартай тээврийн үйлчилгээ” бүхий хөдөө орон нутгийн зам тээврийн системийг бүрдүүлнэ. Хятад улс энэ зууны дунд үед гэхэд хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хөгжил шинэчлэхэд нийцүүлэн экологийн орчин, хөдөө орон нутгийн соёлтой уялдуулан, орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологитой нэгтгэж, аюулгүй, тохь тухтай, ногоон, үзэсгэлэнтэй хөдөө орон нутгийн зам тээврийн системийг бүрэн хэмжээгээр барина. Хөдөөгийн замуудыг тосгонтой холбож, хот хөдөөг холбон, онцлогт хот, үзэсгэлэнт тосгон, тариалангийн цогцолбор, хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн парк гэх зэрэг цогц хөгжлийг биелүүлэн, хүмүүсийн хөдөө орон нутгаар явахад гоё мэдрэмж төрүүлж, хөдөөгийн хөгжлийг дэмжинэ гэж хэллээ.

Аялал жуулчлалын зам барих, засварлах ажил зэрэг, янз бүрийн газарт идэвхтэй судалгаа хийсэн байна.

Шаньши нь 2018 оноос эхлэн таван жилийн хугацаанд Шар мөрөн 1-р, Тайшин 1-р аялал жуулчлалын замыг барьж дуусгахаар төлөвлөж, барилгын нийт урт нь 13 мянган км байж, гол шугамуудыг холбон, салбар шугамуудыг нэвтрүүлнэ. “Хотын болон үзэсгэлэнт газар, үзэсгэлэнт газар болон үзэсгэлэнт газруудыг холбох” бүх бүс нутгуудын аялал жуулчлалыг сүлжих загварыг бий болгоно. Соёлын аялал жуулчлалын аж үйлдвэр бол Шаньши мужийн байгуулсан стратегид тулгуурласан аж үйлдвэр юм. Соёлын аялал жуулчлал болон тээврийн нэгдлийг дэмжиж, “Шаньши мужийн аялал жуулчлалын хурдны замын хамааралтын арга”-ыг 03-р сарын 01-ний өдөр албан ёсоор хэрэгжүүлсэн байна. Аялал жуулчлалын замын барилга байгууламж, менежментийг шинжлэх ухааны үндэслэлтэй барьж байгуулах, аялал жуулчлалын замын аюулгүй байдал, өвөрмөц байдлыг хангах чиглэлээр тусгай журам гарсан байна. Жишээ нь, тус “арга” журамд шяний зэрэглэлийн ардын засгийн газрууд нь том дата, интернэт, ухаалаг систем гэх зэрэг орчин үеийн менежментийн аргыг ашиглаж, замын хөдөлгөөний нөхцөл байдал, үзэсгэлэнт газрууд, үйлчилгээний байгууламжууд, цаг агаар болон бусад аялал жуулчлалын замуудын талаарх мэдээллийг нийтэлнэ. Шаньши мужийн Хууль зүйн газрын хууль тогтоомжийн III хэсгийн дарга Лю Яньпин:

- Хөдөө орон нутгийн хөгжилд хурдны зам хангасан гэж хэллээ.

Чүнчин хотын Ван Шэн эдийн засгийн нээлтийн бүсийн Хэйшань суурингийн Наньмэнь тосгоны хурдны замын хоёр талд тоорын цэцэгс цэцэглэн дэлгэрч, өглөөний манан, шатан тарианууд, тариачин айлууд нь үлгэрийн орон шиг харагдана

 Зургийг: Ардын сүлжээний ЦАО ЮНЛҮН

Жэжян мужийн Нинбө хотын Шяншань суурингийн 33 метр урттай Шянши зам нь сэтгэл булаам дүр төрхийг бүрдүүлжээ

 Зургийг: Ардын сүлжээний ХҮ ШЮЙЖЮНЬ

Сүхийн сүндэрлэсэн Ван Жюньлүө

Өглөөний 08:30-д Ван Жюньлүө үзэмжийн газрын Ань Ханьчэн байшингийн эртний маягийн хаалга цагтаа нээгдэв. Хаврын борооны дараах сайхан агаараар амьсгалж би хамгийн түрүүнд орж ирлээ. Дөрвөн метр орчим өндөртэй цэнхэр чулуутай зам нь нэг ч тоосгүй гэмээр, хоёр талаараа мод ногоорон цэцэг дэлгэрч онцын үзэсгэлэнтэй харагдана. Уул чиглэн 600 метр явахад цэнхэр чулуугаар сийлбэрлэсэн шат харагдаж, “Ван Жюнь Лүө” хэмээх гурван том үсэг гялалзана. Би 291 шатаар өгсөн Ван Жюнь лүөгийн тавцанд дээр гарлаа.

“Түмэн боть ном уншвал бийрийн үзүүр шид оршмуй”. Ван Жюньлүө гэж нэрлэдэг нь ном унших, бичихтэй холбоотой. Сычуань мужийн Наньчүн хотын Шишань үзэмжийн бүсийн Ван Жюньлүө үзэмжийн газарт буй Юйпин уулын оройд байрладаг Ван Жюньлүөг баруун Жин гүрний алдарт түүхч, “Гурван улсын түүх”-ийн зохиолч Чэньтаог дурсах зорилгоор барьсан байна.

Наньчүн дэх олон хөшөө, дурсгалуудын дотор Ван Жюньлүө бол хамгийн алдартай бөгөөд түүх өгүүлдэг барилга юм.

Ван Жюньлүөгийн нэгдүгээр үзэсгэлэнгийн танхимаас өндөр барилгатай Наньчүн хот харагддаг ба хотоор дайран өнгөрөх Жялин мөрний урсгал сонсогддог. 

Ван Жюньлүө нь гурван улсын Шү улсын Жяньшингийн үед/ нийтийн он тооллын 223-237 он/ баригдсан юм. Эртний тэмдэглэлээс харахад Ван Жюньлүө нь Наньчүн хотын баруун Гүөшань уулын чулуун дээр баригдсан байдаг. Тэр нь мод чулуун хийцтэй, маш сүрлэг харагддаг. Тан гүрний үед Ганлү сүмийг барилгын урд талд барьснаар томоохон барилга болжээ. Засгийн газраас 1990 онд Ван Жюньлүөг сэргээн босгож, Ван Жюньлүөг Гүөшань уулын хормойд байсныг нь Юйпин уулын оройд нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөрөн дагуу оршдог Юйпин ууланд Жюньлүө нь гурван давхар, өндөр сүрлэг баригджээ. Үзэсгэлэнгийн нэгдүгээр танхимын урд талд Жаопүгийн бичсэн “Ван Жюньлүө” гэсэн бичээс бүхий аварга том самбар байдаг. Тус үзэсгэлэнгийн танхим нь голчлон Чэньтаогийн эрдмийн түүх, ажил амьдрал, түүхэн бүтээлүүдийг танилцуулдаг.

Үзэсгэлэнгийн хоёр дахь танхимд түүхийн алдарт бүтээл болох “Гурван улсын түүх”, гурван улсын түүхийн асар их нөлөө зэрэг агуулгыг хамарсан байна. Үзэсгэлэнгийн гурав дахь танхимд голчлон гурван улсын үеийн соёлын дурсгалт зүйл, урлагийн үнэт зүйл зэрэг бий.

Чэньтаогийн бичсэн “Гурван улсын түүх”-нд Хан гүрний сүүлчээс Жин гүрний эхэн үе хүртэлх 100 орчим жилийн хугацаанд Хятад улс хуваагдлаас эв нэгдэлд шилжсэн түүхийн бүрэн түүх юм. “Гурван улсын түүх”, “Шижи”, “Ханьшү”, “Хүө Ханьшү” зэрэг дөрвөн номыг “Эхний дөрвөн түүх” хэмээдэг. “Гурван улсын түүх” нь хүүрнэх хэлбэрээр бичигдэж, товч авсаар бичвэрийн хэлбэртэй. Тэр үед үүнтэй ижил төстэй тестүүд олон байсан. Люше “Вэн Шинь Дяо Лүн•түүхийн намтар” хэмээх зохиолдоо “Зөвхөн Чэнтаогийн “Гурван улсын түүх” нь зохиолын чанараараа ялгардаг, хүчирхэг, ихэмсэг биш гэж хэлсэн байна.

“Гурван улсын үлгэр” нь ардын дунд үлгэр хайлдаг уран бүтээлчдийн үлгэр жишээ болжээ. Юань гүрний сүүлч Мин гүрний эхэн үед зохиолч Лүө Гуаньжүн үүн дээр үндэслэн “Гурван улсын үлгэр” хэмээх урт түүхэн роман бичжээ. “Гурван улсын үлгэр”-т гарсан үлгэр үйл явдлуудыг маш нарийн тайлбарлаж, дараагийн хэдэн зуун жилийн хугацаанд гурван улсын үлгэрийг айл өрх бүхэн сайн мэддэг. Цаашлаад дэлхийд хүрч, өвөрмөц "Гурван улсын соёл"-ыг бүрдүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн байна. Чэнтао бол Сычуань мужийн Наньчүн хотын хүн, тэрээр Наньчүнг гурван улсын соёлын өлгий гэгддэг.

Хятадын Сычуань Олон улсын Гурван улсын соёлын форум анх удаа 1993 оны 11-р сард Наньчүн хотын Ван Жюньлүөд зохиогджээ. Энэ уулзалтаар Наньчүн дэх Ван Жюньлүөг Гурван улсын соёлын семинарыг тогтмол зохион байгуулах газар болгосон байна. Түүнээс хойш Наньчүн жил бүр гурван улсын соёлын сэдэвт цуврал семинар, академик солилцооны үйл ажиллагаа явуулдаг.

Сычуань их сургуулийн хот судлалын хүрээлэнгийн дарга Хэ Иминь Чэнтаог:

- Тэр бол шинийг санаачилдаг, эрч хүчтэй. Энэ нь Хятадын уламжлалт сэхээтнүүдийн байдал, эрч хүчийг тусгасан учраас бид сурах зүйл олон байна гэж үнэлсэн байна. 2016 оны 06-р сард Чэнтао нь Сычуань нутгийн хоёр дахь ээлжийн түүхэн дэх алдартнаар нэрлэгдэж байсан. Тэр үүнийг хүртэх ёстой байсан билээ.

Ван Жюньлүө сүхийн сүндэрлэсээр, гурван улсын соёл уламжлагдан уламжлагдсаар...

    Ууланд цэцэг сонирхон завгүй аялна

Хаврын цэцэг, уулын интоор гоо үзэсгэлэнтэй. Сүүлийн өдрүүдэд Жэжян мужийн Нинбө хотын Жянбэй дүүргийн Люе дахь Да Рэньюй үзэсгэлэнгийн газрын мянга мянган интоорын мод цэцэглэж хаврыг угтана. Да Рэньюйд нийт 100 орчим төрлийн 100 мянган суурь интоорын модтой байдаг. Үзэмжийн газрын ажилтан Сүй Чяньчянь одоогоор интоорын мод бас бүгдээрээ цэцэглээгүй байсаар, бараг 60 мянга орчим л цэцэглээд байна. 03-р сарын дундаас 03-р сарын сүүлч гэхэд интоорын мод цэцэглэдэг хамгийн сайхан үе. Өнгөт шилэн хавтангаас бүтсэн дүүжин гүүрэн дээр алхахад уулан дахь хаврын сайхныг яах аргагүй мэдрүүлнэ.

“Вандань цайны нутаг” гэгдсэн Жэжян мужийн Канжүө хотын Фү Ян дүүргийн Башань уулын хөрс нь үржил шимтэй, нарны тусгал сайн, хур бороо элбэг, өдөр шөнийн температурын зөрөө их байдаг нь цайны мод ургахад маш тохиромжтой байдаг. Башань ууланд 400 жилийн өмнө цай тарьж эхэлсэн байдаг. Өнөөдөр мянга мянган уулархаг цайны моднууд өтгөн ногоорч “ногоон далай” шиг харагдана.

Башань уул нь Чянь Тан Лүн Жин хэмээх нэртэй цайны гол гаралтын бүс юм. Башань уулын цай нь хавтгай, гөлгөр, тунгалаг, ногоон, үнэр амт сайтай. Зөөлөн байдгаараа алдартай. Ши Хү Лүн Жин нэртэй цайтай харьцуулахад илүү эрт түүж болдог учраас “Да Канжүөгийн хамгийн анхны хаврын цай” гэгддэг.

03-р сар гэхэд л Башань уулын цайны анхилуун үнэр бялхаж байдаг. Өглөө эрт шувуу жиргэж, өглөөний нар манан дундуур цайны модон дээр тусна. Нарны гэрэл, өглөөний шүүдрийн дор шар, ногоон хөмсөгтэй найлзуурууд бараг нэг шөнийн дотор мөчрүүдийг дүүргэн, болор бөмбөлгүүд дүүрэн байдаг. Долоон өнгийн гэрэл цацруулж маш үзэсгэлэнтэй харагдана.

Цайны уулын явган хүний замаар алхахад агаар нь үнэхээр цэнгэг. “Үзэмж сонирхох тавцан”-д зогсоод эргэн тойрноо харвал өтгөн цайны ногоон өнгө хаа сайгүй харагдана. Борооны дараа сухайн гарсан навчнууд нь нүд булаам.

Башань уулын хамгийн өндөр оргилд гарах юм бол цайны тариалангийн сүр жавхланг илүү мэдрэх болно. Холын айл тосгонууд, утаа болон уулын орой, цайны парк ч манан дунд үе үе бүртэлзэн алга болж, зүүд шиг санагдана. Ногоон цайны дундуур замын хажуугаар тарьсан интоорын цэцэгс янз бүрийн хэлбэртэй сэтгэл татам сайхан харагдана. Мананд хөвсөн интоорын цэцэгс, ногоон цайны өвөрмөц тогтцыг бий болгосон нь онцын үзэсгэлэнтэй.  

Цайны тариаланчдын хувьд хаврын анхны цайг түүж авах нь хаврын жинхэнэ эхлэл бөгөөд хамгийн утга агуулгатай явдал юм. Тэнгэр дулааран, цай цэцэглэж, уулс ногоорч, нам гүм байсан Башань уулын цайны парк гэнэт сэрсэн юм шиг хүмүүс хаа сайгүй цай түүгээд завгүй ажиллаж харагдана.

Цайны паркад цай түүгчид малгай өмссөн, хулсан сагс барьчихсан цай түүх нь зураг юм шиг. Хүмүүс хөнгөн хөнгөн алхан цай түүж, тун удалгүй хулсан сагсанд нь ногоон цай дүүрч, хүмүүсийн баяр баясгалантай инээх дуун сонсогдоно.  

Цай түүх, цай хатаах, цай хуурах гээд цайны тариаланчид зөвхөн өөрсдийн Башань уулын сайхан үнэр амттай цай хийхийн тулд шаргуу, завгүй ажилладаг. Өөдрөг, ажилсаг Башань уулын иргэд цайг эрт дээр үеэс “Сайхан цай ууя гэвэл борооноос өмнө нахиаг нь түүж ав” нэртэй урлагийн бүтээл болгожээ. Түүсэн нахиа навчнуудаа хатаах, уураар жигнэх, бөмбөрүүлэн хэлбэржүүлэх зэрэг хэд хэдэн төвөгтэй явцаар дамжуулан “Алт шиг үнэтэй хаврын цай” хийдэг байна.

Сүүлийн жилүүдэд Башань ууланд цайны баяр зохион байгуулж, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, дан ганц төрлийн цай тарьж байснаас олон төрөлжсөн хэлбэрт шилжүүлж байна. Башань цайны баяраар цайны анхилуун үнэр нь хүмүүсийг уяраан баясгадаг. Олон мянган жуулчид ууланд гарч цайны тариаг сонирхон, цайнаас амсаж мартагдашгүй дурсамж үлдээдэг. Халуун зочломтгой Башаний ард түмэн маш завгүй ажиллана. Башань ч аажмаар жуулчдын нүдэн дэх Фүян дүүргийн “Мэй Жя-Ү” болсон байна.

Зохиогч: Редактор: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл