solongonews
Манай гарагийн нэг өдөр
2016-01-11 12:41
1. Өдөр бүр манай гарагт 380 мянга орчим шинэ иргэн мэндэлж байна.


2. Өдөр бүр барагцаалбал 18 сая хүн төрсөн өдрийн баяраа тэмдэглэдэг.
3. Өдрийн туршид тэнгэрт 8,6 сая удаа цахилгаан цахилдаг, хэрвээ үүнээс гарч байгаа эрчим хүчийг ашиглаж болдогсон бол энэ нь нэг том хотыг бүхэлд нь гэрэлтүүлэхэд бүрнээ хангалттай юм.
4. Хэрвээ өдрийн туршид тундас хэлбэрээр дэлхийд бууж байгаа бүх усыг цуглуулбал манай гарагийн бүх оршин суугч 1414 удаа шүршүүрт ороход хүрэлцэнэ.
5. Манай гарагийн замын нийт урт нь 70 сая километр гэнэ.
6. Өдөр бүр 142 мянган шинэ машин үйлдвэрлэдэг.
7. Европын дунд зэргийн амьжиргаатай нэг оршин суугч өдөрт ердөө л хоолны халбага цагаан будаа иддэг бол, Азийн оршин суугчид бүтэн таваг цагаан будаа иддэг байна.
8. Манай гарагийн оршин суугчид өдөр бүр 800 сая хүртэл амтат жүрж,
нэг тэрбум алим,1,5 тэрбум банан иддэг аж.
9. Хятадууд нэг өдрийн хугацаанд 510 мянган тонн орчим тутрага хураадаг байна.
10. Дэлхийд өдөр бүр 1 700 000 тонн жимс жимсгэнэ хураадаг.
11. Нэг өдөрт дэлхийд тахиа 190 сая өндөг өгдөг байна.
12. Манай гарагийн 339 сая хүн таргалсны улмаас шаналдаг бол, үүнээс гурав дахин олон хүн өлсөж, өлөн зэлмүүн явдаг байна.
13. Дэлхийн оршин суугчид өдөр бүр 570 мянган телевизор, 3,4 сая гар утас, 540 сая сонин, Гольфын 820 мянган бөмбөг худалдан авдаг.
14. Худалдан авагчид дэлхийн 182 валютаар бараа худалдан авдаг.
15. Европын дунд зэргийн нэг оршин суугч хоногт 1,2-оос 1,4 хүртэл килограмм хог тарьдаг байна.
16. Өдөр бүр 2753 шинэ ном хэвлэдэг.
17. Энэтхэгийн 10,7 сая хүн кино үзэхээр оройдоо кино театрт очдог байна.
18. Ази тивд 4 тэрбум орчим хүн оршин суудаг.
19. Дэлхийд хамгийн их тархмал овог бол Чан овог гэнэ.
20. 24 цагийн хугацаанд манай гарагийн оршин суугчдын хувьд нэг удаа нар мандаж, нэг удаа жаргадаг. Харин Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисэгчид сансраас энэ үзэгдлийг хоногт 16 удаа ажиглаж болно.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : bataar.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл