solongonews
Дарга Ши Жиньпиний Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн байгуулагдсан 60 жилийн ойд зориулан илгээсэн баярын захиа
2017-05-27 22:46
Хятад улсын дарга Ши Жиньпин 5 дугаар сарын 26-ны өдөр Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн байгуулагдсан 60 жилийн ойн баярт илгээсэн баярын захиа

Хятад улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн байгуулагдсан 60 жилийн ойн баяраар миний бие Намын төв хорооны өмнөөс та бүхэнд халуун баяр хүргэж байна. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааны бүх ажилтан ба өргөн олон хөдөө аж ахуйн шинжлэх ухаан мэргэжлийн ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна!

60 жилийн турш Хятад улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн үүрэг хариуцлагаа бат цээжилж, зоригтойгоор хариуцлага үүрч, Хятад улсын Хөдөө аж ахуйн хөгжлийн чухал том шинжлэх ухаан мэргэжлийн асуудлыг шийдвэрлэхээр өөрийн үүргээ болгож, дэлхийн тэргүүний түвшин бүхий үр дүнг олж, хэсэг хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн удирдагч мэргэжилтэнг хүмүүжүүлж, Хятад улсын “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин”-ны үйлдвэрийн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлжээ.

Хятад улс бол хөдөө аж ахуйн их улс, өнө удаан тариалах түүх ба гэрэл гэгээтэй тариалах соёлтой юм. Тариалангийн шинэчлэлийн зангилаа нь шинжлэх ухаан технологийн дэвшил ба шинийг санаачлахад оршино. Хятад улсын бодит байдалд суурилан, тариалангийн шинжлэх ухаан мэргэжлийн ёс зурмыг журамлаж, шинийг санаачлах ахицыг түргэтгэж, дэлхийн тариалангийн шинжлэх ухаан технологийн өрсөлдөөний ашигтай байрыг чармайн эзэлж, Хятад улсын тариалангийн шинжлэх ухаан технологийн хөгжлийн санаачилгат эрхийг бат эзэмшиж, Хятад улсыг хөдөө аж ахуйн их улсаас хөдөө аж ахуйн хүчирхэг улс уруу хөгжүүлэхэд шинжлэх ухаан мэргэжлийн бат тулгуурыг хангах хэрэгтэй.

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааны улсын анги болсны хувьд Хятад улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн дэлхийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн тэргүүн эгнээ зүг, Хятад улсын чухал том хэрэгцээ шаардлага зүг, орчин үеийн хөдөө аж ахуйн гол дайны талбар зүг дэлхийн тэргүүний шинжилгээ ба тэргүүний шинжлэх ухааны судалгааны хүрээлэн газрын бүтээн байгуулалтыг түргэтгэж, оргил өөд зоригтойгоор авирч, Хятад улсын Хөдөө аж ахуй шинжлэх ухаан технологийн бүхэл цогцын үсрэлтийг ахиулж, “хос зуун жил”-ийн тэмцэх зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг төгөлдөржүүлэхэд илүү их хувь нэмэр үзүүлэх хэрэгтэй гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл