Орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн өсөлт ойролцоогоор 6 хувь
Оршин суугч иргэдийн хэрэглээний үнийн өсөлтийн хэмжээ ойролцоогоор 3 хувь
Хот, хөдөөгийн байнгын оршин суугч иргэдийн эзэмшиж болох дундаж орлогын өсөлт ойролцоогоор 7 хувь болон 8 хувь
Хот, сууринд шинээр бий болгох ажлын байрны хэмжээ 220 мянгаас их
Хот, суурингийн ажилгүйдлийн судалгааны үр дүн болон бүртгүүлсэн ажилгүйдлийн хэмжээний хязгаарлалт тус тус 5.5 хувь болон 4.5 хувийн дотор
БНХАУ-аас тогтоосон энерги хэмнэж, бохирдлыг бууруулах бүтэн жилийн үүргийг биелүүлнэ
1. Эрсдлээс сэргийлэх, ядуурлыг ангижруулах, бохирдлоос сэргийлэх гурван том ажлыг үргэлжлүүлэн сайн хийнэ
Олсон амжилтуудаа бэхжүүлж, онцлох асуудлуудад чиглүүлэн, гол ажлуудыг хийнэ
Эрсдэлээс сэргийлэх, шийдвэрлэх ажил:
● Засгийн газраас зээл олгох үйл ажиллагааг стандартчилж, нөхцөл байдлын хэмжээндээ ажиллахыг баримтална
● Төвийн өр төлбөрийн хязгаарлалтын цар хүрээнд хамрагдахыг идэвхтэй дэмжинэ
● Засгийн газрын өр төлбөрийг цаг хугацааны хязгаартай нийцүүлэн шийдвэрлэнэ
● Үл харагдах өр төлбөрийн өсөлтийг тууштай хязгаарлана
● Зөв бус зээлийг шийдэх хүчийг нэмэгдүүлнэ
Ядуурлыг оновчтой бууруулах ажил:
●140 мянга гаруй ядуу буурай иргэн, ядуу хүндрэлтэй баг тосгоныг ядуурлаас ангижруулж, үндэсний хэмжээний 20 гаруй онц ядуу сумын ядуу буурай малгайг авч хаяна.
●Онц ядуу орон нутаг, онцгой ядуу орон нутгуудад анхаарал төвлөрүүлж, идэж өмсөх асуудлыг шийдэх, сургууль боловсрол, эм эмнэлэг, орон сууцны асуудлыг батлах талд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг эрчимтэй шийдвэрлэнэ
●Үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, экологи, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн баталгаа зэргээр ядуурлыг бууруулах бодлогыг нарийвчлан хэрэгжүүлэх
●Ядуу хүндрэлтэй газар нутаг, ядуу буурай хүмүүсийн дотоод хүч чадал, өөрийгөө хөгжүүлэх чадварыг нэмэгдүүлнэ.
●Ядуурлаас ангижруулах эцсийн шатны ажил болон хөдөө орн нутгийг сэргээн хөгжүүлэхийг уялдуулан, ядуурлаас ангижирсан хүмүүс дахин ядуурах, ядуу буурай иргэн шинээр бий болохоос сэргийлнэ.
●Ядуурлаас ангижруулах салбарын Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
●Ядуурлаас ангижрах стандарт, явцыг баталж, ядуурлыг бууруулсан амжилт бүтээл нь түүхэн болон бодит хяналт шалгалтыг даван туулах хүч чадалтай байх талыг батална.
Бохирдлоос сэргийлэх ажил:
● Экологийн орчны онцгой хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх
● Аж үйлдвэрийн бохирдлын эх үүсвэр нь ялгаралтын стандартыг хангасан байхыг батлах
● Хөххот, Бугат, Ордос, Үхай хийгээд ойр орчмын газрууд, Улаанхад, Тунляо зэрэг гол бүс нутгийн байгаль орчныг засан сэлбэх ажлыг сайжруулах
● Гол, нуурын бохирдлоос сэргийлэх системийг хатуу хэрэгжүүлж, Хөлөн нуур, Хар-Ус нуур, Тайга нуур зэрэг усны экологийг ерөнхийд нь засах ажлыг үргэлжлүүлэн сайн хийнэ.
● Хот суурин, аж үйлдвэрийн хүрээлэнгийн бохир усыг шийдвэрлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, бохир усыг ариутгах чадвар, ус ашиглалтын хэмжээг нэмэгдүүлнэ.
● Усны эх үүсвэрийг хамгаалан, хөрсөн доорх усны хэт ашиглалтыг хянах
● Хөрсний бохирдлыг хянах, нөхөн сэргээх төслүүдийг хэрэгжүүлэн, хүнд металлын болон хөдөө аж ахуйн тодорхой бус эх үүсвэрийн бохирдлоос сэргийлэх
